Ноутбукны эдэлгээг уртасгах 8 зөвлөмж

Twitter Print
2018 оны 10-р сар 31-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Ажил хэрэгч хүний өдөр тутмын үнэнч анд нь яах аргагүй ноутбук байдаг. Гэтэл сайн арчилж, хамгаалж, зөв хэрэглээгүйгээс ноутбук амархан гэмтэж төвөг удах нь элбэг. Тэгвэл гэмтэл үүсгэхгүйн тулд нэн тэргүүнд юу мэдэх ёстой вэ?

1.Ажлын талбар. Ажлаа хийхдээ өвдөг дээрээ эсвэл ямар нэгэн тэгш биш, зөөлөн хөвсгөр гадаргуу дээр тавьсан тохиолдолд ноутбукны доод гадаргууд байрлах хөргөлтийн цонхнууд хаагдаж эд ангиуд нь халж, улмаар эвдэрч болно. Иймд ноутбукийг тэгш, хатуу гадаргуу дээр байрлуулах хэрэгтэй. Хэрэв орондоо орсон хойно ноутбук ашиглах бол дор нь тэгш хатуу тавиур хэрэглээрэй.

 

2.Шингэн зүйлээс хол байлгах. Болгоомжгүйгээсээ ноутбук дээрээ цай эсвэл ус асгачихаад тэр дор нь шингэнийг арчаад авсан ч доторх металл эд ангиуд нь аажимдаа зэврэх аюултай.

3.Цахилгаан багажнаас хол байлгах. Цахилгаан соронзон орон таагүй нөлөө үзүүлдэг тул ноутбукийг 15-20 см-ээс багагүй зайд байлгаарай.

4.Нарны гэрлээс хол байлгах. Учир нь нарны хэт ягаан туяа дэлгэцний матрицийг аажимдаа гэмтээх аюултай.

5.Ноутбукийг зөвхөн зориулалтын цүнхэнд авч явснаар механик гэмтлээс сэргийлж чадна.

6.Ноутбукныхаа товчлуур дээр нь үзэг бал, флаш дискээ бүү тавиарай. Магадгүй мартаад ноутбукаа хаавал дэлгэц нь гэмтэх аюултай.

7.Өвөл гаднаас орж ирээд ноутбукаа тасалгааны хэм хүртэл гэсгээсэн хойноо хэрэглээрэй.

8.Тогны адаптер нь ноутбуктай адил халдаг тул дээр нь бүү юм тавиарай.

www.fox.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.