Компьютерийнхаа ачаалалыг багасгах хялбар арга

Twitter Print
2016 оны 04-р сар 09-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Шинэхэн компьютер худалдаж аваад хэсэг хугацаанд ашигласны дараа анхных шигээ найдвартай түргэн ажиллагаа нь буурч, үйлдлийн систем гацаж эхэлдэг.

Бид компьютер дээрээ ажиллаж байхад ашиглаж буй программ маань Temp хавтсанд түр зуурын файлууд үүсгэдэг бөгөөд ажлаа дуусгаад программаа хаахад эдгээр файлууд мөн устаж алга болдог. Гэхдээ зарим тохиолдолд (жишээ нь программын алдаа г.м.) түр зуурын файлууд нь устаж алга болохгүй Temp хавтсанд хадгалагдсаар байдаг. Аажимдаа эдгээр файлууд нь Temp хавтсанд хуримтлагдан багагүй зай эзэлж системийг хүндрүүлж, ачаалдаг сөрөг талтай. Хэрэв та компьютераа форматлаагүй удсан бол нилээн олон гигабайт хэрэгцээгүй мэдээлэл хуримтлагдсан байж болох тул Temp хавтсаа цэвэрлэхийг зөвлөж байна.

Temp хавтсыг бие даан цэвэрлэж компьютертаа сул зай гаргахын тулд:

  1. Start -> Run (Start цэсээр орж Run-ыг сонгоно. Хэрэв Run цэс байхгүй бол Win+R товчны хослолыг ашиглаарай).

  2. Run цонхонд %TEMP% гэж бичээд OK дарснаар Temp хавтас нээгдэнэ.

  3. Ctrl+A товчны хослолыг дарж бүх файлуудыг идэвхжүүлнэ.

  4. Shift+Delete товчны хослолыг дарж устгана (Delete дарахад файлууд хогийн саванд орно, харин Shift+Delete дарахад хогийн саванд орохгүй бүрмөсөн устаж алга болно).

​Эх сурвалж:  fox.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.