Жингээ хасах 11 "цэвэр арга"

2017 оны 09-р сар 19-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

Яагаад “цэвэр” вэ гэж үү? Нэгдүгээрт, энэ 11 арга байгалийн жамаар чамайг таргалалтаас аварч чадна. Хоёрдугаарт, эрүүл мэндэд чинь ямар ч хор нөлөө байхгүй гэдгийг ам бардам тангараглаж байна. Гуравдугаарт, чамайг эдийн засгийн хувьд тийм ч их уналтанд оруулахгүй хэмнэлттэй аргууд юм шүү.

1. Өөрийгөө усла

Дотроос нь ч гаднаас нь ч өөрийгөө услах хэрэгтэй. Өлссөн үедээ юм идэхийн өмнөхөн заавал нэг юм уу хоёр аяга ус ууж заншаарай. Хэрвээ цатгалан байгаа хэрнээ л идэх дуршил буурахгүй байгаа бол эртхэн хамаг хувцсаа тайчаад усан сандаа юм уу, шүршүүртээ үсрээд ор.

2. Хэмжээг нь багасга

Аяга, таваг, халбага гээд бүх хоолны хэрэгсэлээ тоог нь бас хэмжээг нь багасгаад үргэлж тэр зүйлсээ л хэрэглэж байгаарай. Хүн үргэлж аягандаа байгаагаа идэж дуусгаж байж санаа амардаг.

3. 30 минут

Хоолоо хамгийн багадаа 30 минут идэх хэрэгтэй. Хүний тархины эд эсүүд хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд төвлөрснөөр цадсан буюу хангалттай энерги авч болох хүнс хуримтлагдсан гэдэг мэдээллийг хожуу хүлээн авдаг байна.

4. Хүүхэдтэйгээ хамт дүрсгүйт

Хэрвээ хүүтэй бол хамтдаа нуугдаж, уралдаж, сагс, хөл бөмбөг тогло. Харин охинтой бол дээс, цагираг, черта тоглож болно. Таныг гайхалтай хурдан тураахаас гадна үр хүүхэддээ цаг гаргаж хамтдаа байх боломж бий болно.

5. Эхлээд зууш

Хоолноосоо өмнө үргэлж зууш буюу ногооны салат нэг тавгийг идээрэй. Хүнд чанарын шарж хуурсан эсвэл өндөр градуст удаан буцалгасан шөл зэрэг нь шингэц муу байдаг учраас энэ бүхэнд ходоодоо бэлдэх хэрэгтэй.

6. Амттанг маш багаар

Хэрвээ ууттай чихэр авсан бол өдөрт нэг нэгээр нь халаасандаа хий. Нэг дор их хэмжээгээр идэж хэзээ ч болохгүй. Хэд хэд тасалж, хувааж идэх хэрэгтэй шүү.

7. Хоолны дэглэм

Нэг сар, хэдэн өдөр, хэдхэн долоо хоног бус амьдралынхаа туршид баримтлах хоолны хатуу дэглэмтэй бол. Цаг зуурын хэсэгхэн хугацааны хоолны дэглэм хэзээ ч чамайг тураахгүй. Энэ бол маргахын аргагүй үнэн юм шүү.

8. Өөрийн гараар

Хоол, амттан, зууш гээд бүх л зүйлээ өөрийн гараар хийж идэж бай. Хамгийн гол нь чи бүх бүтээгдэхүүнийг өөрийн гараар худалдаж авна бас орц найрлагыг өөрөө тохируулах учраас өөх тос илчлэгийг барих, тэнцвэржүүлэх боломжтой.

9. Хэзээ ч, хэзээ ч бүү өлс

Багахан зүйлээр ч гэсэн өл дарж байх хэрэгтэй. Гэнэт их иднэ гэдэг бол гэнэт их таргалахын шинж. Хүн өлссөн үедээ ямар ч хяналтгүй болдог. Өөрийнхөө хэр их хоол идээд байгааг ч мэддэггүй ба эхлээд цадах зорилгоо биелүүлэх гэж улайрдаг.

10. Эрт унт

Шөнө л маш сайн нойроо авч бай. Хэдий өдрийн цагаар ч гэсэн хүн унтах боломжтой боловч шөнийн нойр хүнийг биеийг маш сайн амрааж чаддаг. Мөн шөнийн цагаар хүний бие хүйтэн цаг агаарт тааруулж дулаанаа хадгалахын тулд маш их илчлэг шатаадаг. Тиймээс эрт бас удаан унтах хэрэгтэй.

11. Бүү бууж өг

Хэрвээ чи одоо л бууж өгөх юм бол дараа дахин эхлэх үед өмнө нь өөрөө өөртөө ялагдсандаа маш их харамсах болно. Үнэхээр л чиний хувьд гадаад үзэмж чинь чамайг илэрхийлэх чухал зүйл гэж үзэж байгаа бол битий бууж өг. ШИЙДСЭН бол шийдсэн. Шийдвэрийг чи гаргасан. Тиймээс найз минь чи чадна. Одоо хэцүү байгаа ч ирээдүйд ямар амархан зүйл байгаа вэ гэж дуу алдах өдөр ирнэ.

Биед чинь хурдан үр дүн нь гарч мэдэгдэхгүй байсан ч битгий гутраарай. Учир нь гол зорилго туранхай болох биш эрүүл жинд хүрэх юм шүү. Бүр яг байгалиараа байгаа өөрийгөө л хайрлаарай, бүсгүй минь. Энэ бол дахин давтагдашгүй, хайр татам чиний бие шүү дээ.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.