Монголд өөрийгөө олбол амьдрахад хамгийн таатай ЗАЛУУ бас амьдрал буцалсан орон гэж бодож байна

Twitter Print
2019 оны 11-р сар 29-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Одоогоос 10 жилийн өмнө би Японд ирээд ажиллаж амьдарч эхэлсэн. Тухайн үед нутагтаа үлдсэн найз нөхөд, хамаатан садангийнхаа хажууд би өөрийгөө 1 алхам урагшилж түрүүнд нь алхаж байна гэж бодож байсан. Үнэхээр ч тийм байсан. Тэдний үзээгүй оронд би амьдарч, тэдний мэддэггүй хэлийг би сурч, тэдний хүртээгүйг би хүртэж байгаа юм шиг л санагдаж байлаа. Монголд ажил гэж юу байдгийг мэддэггүй ирсэн хүүхэд ёстой л мөнгө олох зорилгынхоо төлөө гараа зулгартал олдсон ажил болгоныг хийж явлаа.

Зорьсондоо ч хүрч хэдэн олсныгоо Монгол явуулж эхлээд машин дараа нь байр гээд амь амьдрал минь Монголд дээшилсээр л байлаа. Эхэндээ ч Японд ганцаардаж ажил гэр, гэр ажил гэсэн маршрутаасаа залхсан ч гэсэн мөнгө олох л зорилго маань намайг урагшлуулсаар сүүлдээ ч зожиг болж Японд байгаа амьдралдаа бүр дассан юм. Японд байхад Монголын тухай саар мэдээ сонсох бүртээ буцмааргүй санагддаг байлаа. Улаанбаатарын утаа, хэдэн идэж уусан дарганцрууд, хууль нь үйлчилдэггүй гээд янз бүрийн асуудлыг бодохоор Монголд амрах гэж л очихоос биш амьдарна гэж боддоггүй явлаа.

Ингээд би гэж амьтан зун нь Монгол харьж амардаг байсан юм. Очихоороо нэг л их мөнгөтэй баян амьтан найзуудтайгаа амралтанд явж аав ээж, ахан дүүстээ цацаж байгаад ирнэ. Японд ирээд нөгөө хэмнэлт амьдрал руугаа орно. Ажил, гэр гэж яваад амралтын өдрөө өдөржингөө унтаж өнгөрүүлнэ. Үнэтэй байрны түрээс, идэх хоолоо хагас хугаслаж байж хэдэн иен цааш нь хийнэ. Хааяадаа фэйсбүүкдээ зургаа тавихдаа хачин гоё амьдарч байгаа зургаа тавина.

metro in japan зурган илэрцүүд

Япон хүний ааш занг сайн мэдэж аяыг нь олж харьцсаар нэг л мэдэхэд 10 жил өнгөрч нас минь явж хань ижилгүй, Монголд байр машинтайгаас цаашгүй нөхөр болсон байна лээ. 10 жилийн дотор юм юм л болж байлаа. Эгч дүү нарын хүүхдүүд улам л үржиж аав ээж минь ач зээгээ харсан эмээ, өвөө болцгоосон юм. Хамгийн хайртай буурай маань өнгөрөхөд хажууд нь байхгүй яав даа гэж одоо ч харамсдаг юм. Надаас 1 алхам хоцорч үлдсэн найз нөхөд минь аль хэдийн хэдэн хүүхдийн аав ээж болцгоосон зээлээр авсан ч гэсэн амьдрал нь хүрэлцээтэй, ажилдаа тушаал дэвшицгээсэн эсвэл хувийн бизнесээ эрхэлсэн амжилттай яваа үлгэр жишээ залуус болсон байна лээ.

Гэтэл би 10 жил ажлын боол болж, умгар өрөө түрээсэлж 1 л маршрутаараа явсаар хувь хүн талаасаа огт хөгжөөгүй, өөрийн гэсэн гэр бүл, амь амьдралгүй нэгэн болсон байсан юм. Ээж минь үргэлж л намайг өөрийгөө бод, хань ижилтэй бол, нас чинь явлаа, Монголдоо амьдар гэж үглэдэг байсан. Би тухайн үед Монгол бүр мөсөн буцвал очоод хийх ажилгүй, Монгол хөгжитлөө л удна гэж бодон дассан маршрутаараа амар тайван Японд байя гэж боддог байсан юм. Сүүлдээ амьдралаас залхаж өөрийгөө ажил хийхээс өөр юм мэдэхгүй амьтан гэж бодохоор өрөвдөж хааяа уйлдаг байлаа.

Бусадтай адил аялж зугаалж, хайртай хүнтэй болж хамт амьдрах юмсан гэсэн бодол маань намайг тал талаас зулгааж байв. Ингэж сүүлийн 2, 3 жил явахдаа Японд түр хугацаагаар ирсэн монгол охинтой танилцаж бид чатаар харьцсаар би түүнд үнэн сэтгэлээсээ хайртай болж Японоос бүр мөсөн буцаж Монголд шинэ амьдралаа эхлүүлсэн юм. Японд байсан үеүүдээ бодохоор надад цаг хугацаа хайран санагддаг. Японоос би ажлыг сайн хийж, хүнтэй зөв харьцаж, хүнд төвөг удахгүй (мэйваку) гэсэн чанаруудыг сурсан.

Би Монголдоо ирээд жил хагас болж байна. Монгол маань маш хурдан хөгжиж байгаа. Залуус их зөв тал руугаа явж байна. Японд ажил чухал учир гэр бүлтэй болохоос төвөгшөөдөг бол Монгол залуус их олон хүүхэдтэй болохыг зорьж байна. Гурван хүүхэдтэй бол нэг мөсөн одон авья гэж 4 хүүхэд гаргах нь элбэг байна. Хамгийн гол нь зээлээр авсан ч гэсэн саруулхан сайхан байрандаа халуун ам бүлээрээ шаагилдаж амьдрах залуус бол Монголын залуус юм. Монголчууд гэртээ улам л гоё амьдарч байна. Айл болгон гэрээ маш сайхан өөрсдийн шийдлээр засаж маш тохь тухтай амьдарч байна. Гэтэл би Японд 10 жил 4 умгар хана харж амьдарсан гэж бодохоор үнэхээр тэнэг санагддаг юм.

Холбоотой Зураг

Бас монгол залуус зун нь хүүхдүүдээ лагерьт гаргаж өөрсдөө хүүхдүүдээ харж нарласан шиг амардаг юм байна.Дийлэнх нь өөрсдийнхөө хэмжээнд зуслангийн байшинтай. Монголд өөрийгөө олбол амьдрахад хамгийн таатай ЗАЛУУ бас амьдрал буцалсан орон гэж бодож байна.

Хэрэв гадаадад байгаа та нарын аав ээж чинь хөгшин настай бол амжиж дэргэд нь хэдэн жил ч гэсэн амьдраарай, өөртөө дүгнэлт хийж үлдэх үү буцах уу гэдгээ шийдээрэй. Миний бодол бусдад таалагдахгүй байж болно та ч гэсэн өөрийнхөө бодлыг бичээрэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (192.82.78.26) 2019-12-06 10:36
      • 0
      • 0

      Ёстой гоё үнэнийг хэлж, олон залуус үүнийг уншаад ойлгоосоо залуус тодорхой хугацаагаар гадаадад амьдарч сурч ажиллах хэрэгтэй, тэгээд үзсэн харсан сурснаа эх орондоо хувь нэмрээ оруул, монгол хүн эх орноо зөв болгоход хүн бүрийн хувь нэмэр хэрэгтэй, чи монгол бол ясаа эх орондоо өргөө

      Хариулах

    • A

      (93.235.239.130) 2019-12-04 18:24
      • 0
      • 0

      Huneesee l bolno, gomdoldog haana ch baisan adilhan l baina. Davuu talaa harj amidarch surah heregtei. Zuvlon toochvol etses togsgol uguishuudee

      Хариулах

    • Иргнн

      (2.222.24.108) 2019-12-04 17:27
      • 0
      • 0

      Хар бор ажил хийсэн бол тэгэж л бодогдоно бх даа. Гэхдээ мөнгө хураахаар хар бор ажил хийхээр очсон бол 3 жил болоход л хангалттай. Угаасаа Монголд байр авна гэдэг бараг боломжгүй ямар ч суурь хөрөнгөгүй хүнд бол

      Хариулах

    • Зочин

      (202.126.88.54) 2019-12-03 15:02
      • 0
      • 0

      Mongold 10 jil ajlaad bair mashintai bolohgui l dee. Zaaval davhar ym l hiine uu gehees hudlaa. Yapond ongorooson tsag hugatsaa chine nasnii bogsond ur huuhdiin chine humuujleer damjaad davuu tal bolnoo. Buu harams.

      Хариулах

    • Зочин

      (122.201.22.123) 2019-12-03 13:56
      • 0
      • 0

      Үнэн шүү гадаад руу үнэхээр томоохон байгууллагат гайгүй ажлаар л явахгүй бол зүгээр тэнд хар бор ажил хисэн хүмүүс хоцрогддог. Хайран сайхан цаг хугацаа болно

      Хариулах

    • Энэ эх орон чинь сайнтай ч муутай ч бидний эх орон шүүдээ. Сэгсгэр ч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь гэж хүн бүр эх орноо гэсэн сэтгэлтэй байгаарай. Өнөөдөр бидэнд асуудал их болов ч өнгөрснөө үгүйсгэх биш ирээдүйгээ өнгөлөх хүмүүс нь бид шүү залуусаа. Бид чаднаа

      Хариулах

    • bodol

      (66.181.186.174) 2019-12-01 11:51
      • 0
      • 0

      bi yag ingej amidarch yavaad 40 hurcheed haramsaj l suuna

      Хариулах

    • Zochin

      (66.181.161.67) 2019-11-30 18:17
      • 0
      • 0

      Aliwaa zuils bugd hemjee hyzgartai bh hergtei.10jil gedg denduu urt ym.Bogino hugatsand hurdtaigaar hih zuilee hisen bol magadgvi ingej haramsah todii bodol orj irku bsan bhaa. Mongol maan shaaan shan.

      Хариулах

    • zochin

      (202.131.250.130) 2019-11-30 15:44
      • 0
      • 0

      yg unen shuu.mongolos mini uur saihan nutag haana ch bhguieeee

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.5) 2019-11-30 05:16
      • 0
      • 0

      Үнэн

      Хариулах

    • зочин

      (77.111.245.123) 2019-11-29 15:14
      • 0
      • 4

      Яг зөв бичжээ хайран цаг хугацаа хүний оронд боол болж байхаар эх орондоо эзэн шиг амьдрах сайхан.

      Хариулах