“Дэлхийн эмч нарын өдөр” тохиож байна

2016 оны 03-р сар 30-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Олон улсын эмч нарын өдөр гэхээсээ илүү дэлхийн нийтээр эмч нартаа талархдаг баяр гэж ойлгож болно. Анх энэ өдрийг 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн.

Америкийн нэгдсэн улсын эмч нар анх санаачилж байсан бол өдгөө дэлхий нийтээрээ эмч нартаа баярлаж талархснаа илэрхийлдэг олон улсын өдөр болон өргөжөөд байгаа юм.

Манай улсын эрүүл мэндийн байгууллагаар жилдээ олон мянган хүн амбулаторийн үзлэг хийлгэж, 700 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна.


                                                 
Ингээд хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж яваа үе үеийн эмч нартаа "Дэлхийн эмч нарын өдөр"-ийн мэнд хүргээд цаашдынх нь ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Баттулга

      (202.21.105.114) 2015-03-30 10:41
      • 0
      • 0

      3-р эмнэлэгийн тархи нуруу нугасны мэс засалын тасагийн хамт олонд болон Эмч Костя, Алтан-очир нартаа баярлаж явдагаа хэлий. Олон хүн гэр бүлд ач буянаа түгээж урт удаан наслаарай.

      Хариулах