72 төрлийн өвчнийг анагаадаг Герсоны эмчилгээ гэж юу вэ

Twitter Print
2021 оны 05-р сар 15-нд 08:26 цагт
Мэдээний зураг,

ГЕРСОНЫ ЭМЧИЛГЭЭ

Макс Герсон 1881 онд герман-еврей гэр бүлд төржээ. Дунд сургуулийг төгсөх жил математикийн шалгалтанд нь маш хэцүү бодлого таарсан бөгөөд Макс түүнийг шал өөр аргаар бодсон тул багш нь дүгнэж чадахгүй Берлины их сургуулийн профессор луу явуулсан ба удахгүй хариу нь ирж энэ хүүхэд математикийн гоц авьяастай тул математикч болох ёстой гэсэн байсан гэнэ. Гэвч Герсон анагаахыг сонгосон ба оюутан байхдаа толгой нь маш хүчтэй өвддөг болж нэг өвдөхөөрөө дотор нь муухайрч, огиулж, гэрэл харж чадахгүй болж 3 хоног харанхуй өрөөнд хаашаа ч гарахгүй өнгөрөөдөг байсан гэнэ. Анагаах төгссөн залуу эмч өөрийнхөө толгой өвдөхийг намдаахын тулд янз бүрийн арга хэрэглэсэн боловч тус болсонгүй, харин ч эмч нараас энэ байдалтайгаа эвлэрэхээс өөр аргагүй гэсэн зөвлөгөө сонсжээ.

Нэг удаа Италийн анагаахын сэтгүүлээс нэг эмэгтэй мигрень өвчнөө хоолны дэглэм барьж эмчилсэн тухай уншиж сүү болон ногоогоор янз бүрийн туршилт хийсний дараа ногооны шүүс уухад өвдөлт нь багасч байсан тул үргэлжлүүлэн судалсаар өөртөө тохирох жор олж толгойгоо эмчилсэн байна. Энэ жороо мигренийг эмчлэх хоол гэж нэрлэж өөр хүмүүст туршихад бас үр дүн сайн байсан тул ийм өвчтэй хүмүүсийг эмчилж байв. Гэтэл нэг удаа толгой нь өвддөг арьсны сүрьеэтэй (lupus vulgaris) нэг өвчтөн арьсны өвчин эдгэрлээ гэж мэдэгджээ. Үүнийг сонсоод ийм өвчтэй хүмүүсийг олж эмчилж үзэхэд үр дүн сайн байв. Уушигны сүрьеэгийн хамгийн том мэргэжилтэн болох Мюнхен хотын профессор Ferdinand Sauerbruch энэ тухай сонсоод Герсоныг дуудан уулзаж түүний аргыг өвчтөнүүдэд туршихаар тохиролцож 450 өвчтөнд туршихад 446 өвчтөн нь бүрэн эдгэрсэн үзүүлэлт гарсан байв. Ингэж анх удаа арьсны сүрьеэг хоолоор эмчилсэн ба бусад хэлбэрийн сүрьеэ болох уушиг, бөөр, ясны сүрьеэтэй өвчтөнүүдэд туршихад үр дүн бас л сайн байжээ.

Мигрень, сүрьеэтэй хүмүүсийг эмчлэх явцад тэдгээр өвчтөнүүдийн дотор цусны даралт ихсэх, багтраа, харшил, бөөрний өвчин, үе мөчний үрэвсэл, судасны хатуурал зэрэг олон дагалдах өвчтэй хүмүүс байсан бөгөөд эдгээр өвчнүүд нь ч бас эдгэрч байжээ. Тиймээс Герсон эмч миний энэ арга бол ямар нэг өвчнийг эмчилдэг арга биш организмын алдагдсан үйл ажиллагааг бүхэлд нь сэргээдэг арга байна гэж үзсэн байна.

1928 онд анх удаа хорт хавдартай 3 өвчтөнийг эмчилсэн ба нэг өвчтөн нь ходоодны хавдрын сүүлийн шатанд байжээ. 1933 онд фашистуудаас зугтаан Австрийн Вена хотруу дүрвэн ирж сүрьеэгийн тухай номоо дуусгаад 1938 онд Америкт ирж Нью-Йорк хотод хувийн кабинетаа нээн ажиллуулжээ.

Дэлхийн 1-р дайны үед бүслэлтэд байсан Германы цэргүүдэд өвчин намдаах эм маш ховор байсан тул өвчин намдаахын тулд цэвэр усаар клизм тавьдаг байжээ. Эмч нар өдөр шөнөгүй ажиллаж байсан тул хагалгаанд орохын өмнө кофе уудаг байсан ба нэг удаа кофегаа ууж амжилгүй яаралтай хагалгаанд ороход сувилагч кофег нь клизм тавьдаг хувинд хийж клизм тавьсан ба өвчтөнүүд өвчин нь намдаж бүтэн нойртой хонолоо гэсэн гэнэ. Энэ тухай эмч нартаа хэлж өвдөлттэй өвчтөнүүдэд кофегоор клизм тавьдаг болжээ. Дайны дараа Германы 2 профессор Meyer, Martin Heubner нар харханд судалгаа хийж кофегоор клизм тавихад цөсний замыг тэлж, элэгний ажиллагааг сайжруулдаг болохыг баталсан.

Герсон эмч өвчтөнүүддээ кофегоор клизм тавьж туршихад үр дүнтэй байсан тул эмчилгээндээ оруулж бүх өвчтөнүүддээ хэрэглэдэг болжээ. Клизм тавиад 12-15 минут болоод гаргах ёстой гэж үзсэн. Хүний цус 3 минут тутамд элгээр дамжин өнгөрдөг тул 15 минутанд 5 удаа элгээр дамжин шүүгддэг ба ингэхдээ элэгний S-Transferaza Glutation (GST) эсийг ихэсгэж цусанд байгаа хорт бодис болон чөлөөт радикалаас цусыг цэвэрлэж, элгийг гэмтээдэг бодисуудыг саармагжуулж элэгний үйл ажиллагааг сэргээдэг байна. Кофенд агуулагддаг кофеин, пальмитиний хүчил, теобромина, теофилина зэрэг бодисууд GST-н үйл ажиллагааг 650% нэмэгдүүлж чөлөөт радикалыг устгаж, элэгний судсыг тэлж, элэгний ажиллагааг сэргээж, цөсний ялгаралтыг ихэсгэж, гөлгөр булчингийн агшилтыг тавиулж, гэдэсний перистальтик хөдөлгөөнийг сайжруулж, хорт бодисуудыг саармагжуулж организмаас гадагшлуулдаг байна.

Үүний нөлөөгөөр дархлааны эсүүд сэргэж үйл ажиллагаа нь идэвхжиж хавдрын эсийг задалж эхэлдэг байна. Үүнээс гадна клизм тавиулсан өвчтөнүүдийн 90%-д өвдөлт нь багасгадаг байна. Харин амаар уухад ийм үйлчилгээ үзүүлдэггүй болохыг бас судалгаа баталжээ. Клизм тавихын тулд үрлэн кофег нунтаглаж 3 хоолны халбагыг (овоолон) 1 литр усанд 15 минут буцалгаад шүүгээд хөрөхөөр нь клизм тавиад 12-15 минут болгоод гаргана. Үүнийг өдөрт 5 удаа хийнэ. Зарим нэг гэдэсний үрэвсэлтэй, амархан гүйлгэдэг өвчтөнүүдэд кофегоо 50% багасгаж дээр нь ромашка цэцгийн ханд нэмж клизм тавьдаг байжээ.

Өдөрт 13 стакан сок нь лууван+алим болон ногоон өнгийн навчит ногооноос ногоон сок бэлдэж 1 цаг тутамд 250 мл-г шинээр бэлдэж уулгадаг. Өмнө нь бэлдсэн сок ийм үйлчилгээ үзүүлдэггүй тул уух бүртээ шинээр бэлдэж ууна. Сокоо бэлдэхдээ зөвхөн сок-шахагчаар шахаж бэлдэх ба миксер, блендер-р бэлдэхгүй гэнэ . Ногоо жимс нь химийн бордоо агуулаагүй цэвэр эколог ногоо байх ёстой. 13 стакан сок нь 3 литр гаруй болох тул ус, цай, кофе хажуугаар нь уухгүй. Ургамалын шүүсэнд витамин, минерал, ферментүүд байдаг ба эдгээр нь организмыг эрүүлжүүлэхэд нөлөөлдөг байна.

Ногоон ургамлын шүүсний найрлаганд байгаа хлорофил нь хүний цусны сийвэнтэй төстэй байдаг тул организмыг сайн цэвэрлэдэг болохыг судлаачид баталсан байна. Хлорофил нь афлотоксин мэтийн канцерогенный бодисуудыг эсрүү орохоос хамгаалдаг байна. Герсон эмч савны амсрын улайлт, шархтай эмэгтэйчүүдийг ногооны шүүсээр үтрээг нь угаалгадаг ба энэ нь тэнд хуримтлагдсан хорт бодисыг зайлуулж эрүүлжүүлдэг байна.

13 стакан сок нь апельсиний сок 1, ногоон навчны сок 4, алим+луувангийн сок 5, луувангийн сок 3 стакан уулгадаг байна . Манай монголд алим, апельсин байхгүй тул өөр ногоогоор орлуулах хэрэгтэй байх .Өргөст хэмхнмй шүүс удаан шингэдэг , бууцай(шпинат)-нд хурган чихний хүчил байдаг тул хэрэглэдэггүй.

Ногоотой шөл, салат өдөрт 3-5 удаа идэх ба 13 стакан шүүстэй хамт хоногт 7,7-9 кг химийн бордоо хэрэглээгүй ногоо хэрэгтэй болдог.

Мах, өндөг, сүү, давс, загас, бүх төрлийн тос хэрэглэхийг хориглодог.

Бамбай булчирхайн гормон эсийн митохондрыг сэргээж эсэд энерги үүсэхийг ихэсгэдэг байна. Хавдрын үед энэ процесс алдагдсан байдаг гэнэ. Герсон эмч гахайн бамбайны хатаасан бэлдмэл өвчтөнүүддээ уулгадаг байсан. Харин синтетик гормон уулгадаггүй байжээ. Үүн дээр нэмж иодын бэлдмэл(Люголын уусмал) уулгадаг байв. Иод калитай хамт эрүүл эсийн энергийг нэмэгдүүлж эсэд калийн ионыг ихэсгэж эрүүл эсийг өвчлөхөөс хамгаалдаг байна.

Acidol pepsin (Betain) хоолны өмнө уулгаж ходоодыг хүчиллэг болгоод юм идсэний дараа 325 мг-тай пакреатин 3 ширхгийг өдөрт 4 удаа уулгадаг байв. Үүнээс гадна Wobe-Mugos, Megazyme Forte гэдэг Германы фермент уулгадаг. Нойр булчирхайн ферментүүд нь хоолны шингээлтийг сайжруулахаас гадна цусаар явж хавдарын эсийн бүрхүүлийг хайлуулдаг байна.

С-витамин, В3-витаиин, В17-витамин, коензимQ10, калийн уусмал, цэцгийн тоос, зөгийн сүүнцэр зэргийг уулгадаг байв.

Амьтны элэгнээс бэлдсэн бэлдмэл булчинд нь тарьж, В12-витамин уулгаж элэгний ажиллагааг сайжруулж , цусны улаан эсийг ихэсгэж цус багадахаас сэргийлдэг байжээ.

Герсон эмч 1923-1958 онуудад 35 жил ажиллаж өөрийн зохиосон аргаа улам боловсронгуй болгож хавдрын өвчтэй хүмүүсийн 50 гаруй хувийг эмчилдэг байжээ. Түүний нэр хүнд өсөж 1946 онд Америкийн Сенатад түүнийг урьж эмчилгээний аргатай нь танилцсан ба Америкийн Сенатад эмчилгээгээ танилцуулсан анхны эмч болсон юм. Харин түүний аргыг албан ёсны эмчилгээ болгох тухай санал хураахад мэс засал, хими, шарлага эмчилгээг эмийн том концернууд лоббидож Герсоны эмчилгээ хэдхэн саналаар ялагдаж байжээ.

1999 онд Английн Лордын танхимын гишүүн гүн Болдвиний санаачилгаар Герсон эмчийн охин Charlotte Gerson-г урьж Английн парламентийн гишүүдэд энэ эмчилгээний аргын тухай танилцуулга хийсэн ба дараа нь хэд хэдэн анагаахын сургуульд уригдан очиж эмчилгээний аргынхаа тухай танилцуулсан байна. Герсоны эмчилгээнд ирсэн хүмүүс өмнө нь ямар нэг эмчилгээ хийлгэсэн бол (мэс засал, хими туяа) бие нь дордож эмчилгээ хийлгэх хугацаа нь уртасдаг байв. Ялангуяа хими эмчилгээ хийлгэсэн хүмүүсийг эхлээд химийн хороос цэвэрлэх ёстой болдог. Герсон эмч организмд явагддаг биохимийн процессыг тэнцвэржүүлж олон архаг өвчин түүний дотор хавдрыг эмчлэхэд элэг хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг байв.

Герсоны аргаар харшил, астма, энфизема, мигрень, цус багадалт, элэгний үрэвсэл болон хатуурал, бөөрний өвчин, чихрийн өвчин, судасны хатуурал, даралт ихсэх, цус харвалт, нүдний шар толбоны хатингаршил, остеопороза, үе мөчний өвчин, бүдүүн гэдэсний үрэвсэл, архи тамхины донтолт, сүрьеэ, бүх төрлийн хорт хавдар болон лейкоз зэрэг 72 өвчнийг эмчилж болно гэнэ.

Герсоны эмнэлэг Калифорнид ажиллаж байгаад одоо Мексик улсад түүний охин ажиллуулж байгаа.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ

Холбоотой мэдээ:

Герсоны аргаар хорт хавдраа эмчилсэн жишээ олон бий - http://mongolcom.mn/read/5773

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.