Э.Жеко ирэх улирлаас Италийн “Ювентус”-т тоглоно

Twitter Print
2015 оны 03-р сар 29-нд 14:56 цагт
Мэдээний зураг,

Английн “Манчестер Сити” клуб довтлогч Э.Жеког Италийн “Ювентус” зарахаар болжээ. Хоёр тал ярилцаж, 15 сая еврогоор Босни тоглогчийг үнэлэсэн байна. Боснийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Э.Жеко 1986 оны гуравдугаар сарын 17-нд хуучнаар Югослав улсын нийслэл Сараева хотод төрсөн. Орон нутгийн Желисер клубээс хөлбөмбөгийн замналаа эхэлж, 2003 оноос мэргэжлийн лигт тоглосон байна. 2005-2011 оны хооронд Гүржийн “Тбилиси”, Германы “Вольфсбург” багуудад тоглож, 2011 зун “Манчестер Сити” ирсэн аж.

Англид ирээд өөрийн үндсэн байрлалд гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Будант Альбионд “Манчестер Юнайтед”, “Челси”, “Арсенал”, “Ливерпуль” сүүлийн арван жилд лигийн эхний дөрвөн байрыг эзэлж, “Аваргуудын лиг”-т оролцдог байлаа. Харин “Манчестер Сити” олон шилдэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэж, сүүлийн дөрвөн жил премьер лигт эхний дөрвөн байрыг эзэлсэн. Тэр дундаа 2012, 2014 онд лигийн аварга цол хүртэхэд Э.Жеко ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Тэрээр лигийн хошой аваргаас гадна 2011 онд Хөлбөмбөгийн холбооны цомын аварга, 2014 онд Лигийн цомын аварга болж, сүүлийн дөрвөн улиралд багтайгаа хамт “Аваргуудын лиг”-т оролцоод байна.


Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.