Голланд талбай дээрээ эцсийн мөчид тэнцлээ

Twitter Print
2015 оны 03-р сар 29-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Ирэх онд болох Европын аваргын тэмцээний урьдчилсан шат явагдаж байна. Буурал тивийн 53 улс есөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас урд шөнө “А”, “В”, “G”, “H” хэсгийн тоглолтууд боллоо. Хэсгийн тав дахь тоглолтонд Бельги-Кипр 5:0, Хорват-Норвеги 5:1, Уэльс-Израйль 3:0, Исланд-Казахстан 3:0, Босни-Андорра 3:0, Азербайжан-Мальт 2:0-ээр хожсон бол Голланд-Турк 1:1, Итали-Болгар 2:2, Чех-Латви 1:1-ээр тус тус тэнцсэн юм.

Хөлбөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэгч Голланд сүүлийн хоёр дэлхийн аваргаас медаль хүртсэн ч Европын аваргад төдийлөн амжилт гаргаагүй. 2012 онд Польш-Украйнд болсон тивийн тэмцээний хэсгийн тоглолтонд гурав хожигдсон. Харин 2016 оны сонгон шалгаруулалтанд таван тоглолт хийхдээ 2 хожигдож, 9 оноотой хэсийн гуравдугаар байрыг эзэж байна. “Нисдэг Голланд” урьдчилсан тэмцээний “А” хэсэгт заналт дайсан Чех болон Исланд, Турк, Латви, Казахстантай тоглож байгаа. Харин Чехын шигшээд 2:1, Исландын багт 2:0-ээр хожигдож, урд шөнө Турктэй 1:1-ээр тэнцлээ.

Амстердам хотод болсон Голланд-Туркийн тоглолонд зочин багаас Б.Йлмаз 37 дахь минутанд эхнийг гоолыг оруулсан. Энэ үдэш Түрэгүүд үнэхээр сайн байлаа. Тэд үндсэн цаг дуусах хүртэл тэргүүллээ хадгалсан бөгөөд шүүгчийн мэдлийн 90+2 дахь минутанд “Улбар шарууд”-аас К.Ян Хунтелаар тэнцээний гоолыг оруулж, багаа хожигдлоос аварсан билээ.

Одоогийн байдлаар хэсгээ тэргүүлж байгаа шигшээ багууд нь Чех, Уэльс, Словак, Польш, Англи, Румын, Австри, Хорват, Дани улс юм. Харин Европ, дэлхийн аваргын хэргэм хүртсэн Герман, Итали, Испани хэсэгтээ хоёрдугаар байрыг эзэлж байна.


Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.