Сургууль, цэцэрлэгийн эмчийн цалин дунджаар 130 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Twitter Print
2020 оны 05-р сар 29-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

Улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 662 сургууль, 910 цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын 37 байгууллагад эмч ажиллаж, суралцагчид, бага насны хүүхдүүдэд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Эдгээр эмч нараас мэргэшлийн ур чадвар, ажлын ачаалал, хариуцлага шаарддаг зэргийг харгалзан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамааруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн байна. Энэ асуудлаар Засгийн газраас 184 тоот тогтоол гарган төрийн захиргааны зарим албан тушаал болон төрийн өмчийн боловсролын байгууллагын эмч нарын албан тушаалын ангилал, зэрэглэлд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрийн өмчийн боловсролын байгууллагад ажиллаж байгаа эмч нарын сарын цалин, хөлс дунджаар 130 мянга гаруй төгрөгөөр нэмэгдэх бөгөөд эрүүл мэндийн ажилтанд олгодог бусад төрлийн нэмэгдэл, урамшуулалд хамрагдах боломжтой болжээ. 

Мөн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ын аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын ангилал, зэрэглэлийг нэмэгдүүлэн тогтоожээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.