Иргэдийн татварын мөнгө юунд зарцуулагдаж буй мэдээлэл ил болж эхэллээ

Twitter Print
2015 оны 03-р сар 28-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Шилэн дансны цахим хуудас ажиллаж эхлээд гурван сар өнгөрлөө. Одоогоор тус хуудсанд УИХ-ын гишүүдийн мөнгөний зарцуулалт ихэвчлэн тавигдаж байна. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа хэдэн төгрөг зарцуулсан болон сурталчилгааны материалыг хэрхэн хэвлүүлсэн талаар мэдээлэл багтаж буй.

Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүдийн утасны төлбөрийн мэдээлэл оржээ. Гишүүдийн нэг, хоёрдугаар сарын утасны төлбөрт 45.5 сая төгрөг зарцуулсныг Шилэн данс мэдээлэв. Мөн УИХ-ын Тамгын газар намрын чуулганы нэвтрүүлгийн DVD-ний үнэнд 6.2 сая төгрөг зарцуулсныг олон нийтэд ил болгожээ.


Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.