“Mongolia open-2015” тэмцээн эхэллээ

2015 оны 03-р сар 28-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулдаг “Mongolia open-2015” тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Тав дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ, Франц, Герман, Польш, Беларусь, Казахстан, Бразил зэрэг 12 орны 151 бөх эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд өрсөлдөх юм.

Энэ удаагийн тэмцээнд олимпийн мөнгө, хүрэл медальт Гюзель Манюрова, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Клариса Чун, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Елена Пирожкова, олимпийн хүрэл медальт А.Танаторов, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Пан Америкийн аварга Алиса Лампе, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Л.Оржак, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, европийн аварга Ивона Матковска, дэлхийн аваргын хүрэл медальт Анастасия Гучок, Екатерина Ларионова, европийн хошой аварга Моника Михалек, Европын аварга Роксана Засина, Азийн аварга Татьяна Аманзол зэрэг шилдэг бөхчүүд өрсөлдөж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 97 кг, эмэгтэйчүүдийн 48, 55, 60, 69 кг-ын барилдаанууд болно. Харин маргааш эрэгтэйчүүдийн 61, 70, 86, 125 кг, эмэгтэйчүүдийн 53, 58, 63, 75 кг-ын барилдаанууд болж, медальт бөхчүүд тодорно.


Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.