Аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлаар дахин санал хүлээж авахгүй

Twitter Print
2015 оны 03-р сар 27-нд 17:14 цагт
Мэдээний зураг,

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймгийн Засаг даргаа огцруулах тухай албан бичгийг Ерөнхий сайдад ирүүлжээ. Ерөнхий сайд танилцаад саналыг хүлээж авахаар шийдвэрлэн захирамж гаргасан байна. Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ч мөн ийм асуудал үүсээд байгаа талаарх мэдээлэл Ерөнхий сайдад иржээ.

Улстөрийн чанартай үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхааруулж, орон нутгийн удирдлагуудтай ээлжит бус хурал зарлан хуралдууллаа. Энэхүү цахим хуралд 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нар оролцлоо.

Хаврын тариалалт, мал төллөлт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хариуцлагатай цаг үед албан тушаал, сандал ширээний асуудал ярьж байж таарахгүй. Аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлаар дахин албан бичиг хүлээж авахгүй гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдлээ. Харин ажлын хариуцлага алдсан Засаг даргад Ерөнхий сайд өөрөө хариуцлага тооцож ажиллана гэлээ.

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус аймгийн дараагийн Засаг даргыг 14 хоногийн хугацаанд тодруулан Ерөнхий сайдад саналаа ирүүлэхийг үүрэг болголоо.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.