Хүүхдийг саатуулах 7 дуу

Twitter Print
2017 оны 02-р сар 21-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Хүмүүс хүүхдийг уйлахад нь сүүг нь хөхүүлж тайвшруулахыг хичээдэг. Уйлах бүрд нь хөхүүлж, хугацаагүй, хэт хооллосноос ходоод нь сүүгээр дүүрч, хөхсөн сүүгээ боловсруулж дийлэхгүйд хүрнэ. Үүнээс болж хүүхэд гулгих, баах нь олшрох, ходоод гэдсэнд нь их хий хуралдан гэдэс нь дүүрж, тайван бус болж уйлж тийчлэхэд нь дахин нэмж хооллох нь улам ч хүндрүүлнэ.

Уйлах шалтгаан янз бүр байна. Шээж даавуу нь норсноос, чанга өлгийдсөнөөс ч юмуу эсвэл халууцсанаас уйлах нь олонтаа. Заримдаа өлсөөд ч уйлж байж болно. Уйлсан шалтгааныг олох, даавууг нь норсон бол хуурайлах, засаж өлгийдөх, байрлалыг нь солих, бургуй тавих зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Хүүхдийг тогтмол цагаар хооллож сургах ёстой. Хэрэв хүүхдийг гар дээрээ авч, хөдөлгөж сургасан бол түүнээ үгүйлж, эрүүл ч гэсэн уйлдаг. Эрүүл байх үед хүүхэд уйлахаас айх хэрэггүй, учир нь хүүхдийн уйлахдаа уушиг тэлэгдэн агаар сайн авах ба хүзүү, цээжний булчингууд чангардаг байна. Хүүхдийг уйлахад дээр дурдсан шалтгаануудыг шалган үзэж байхын дээр уйлахын тоогоор гар дээр авч, хөхөө хөхүүлэх явдал хүүхдэд муу хэвшил, заншил өгдгийг анхаарах хэрэгтэй. 

Зөвхөн муу зуршил олгоод ч зогсохгүй, цаг хугацаагүй хооллосноос ходоод гэдэсний ажиллагааг хямруулж өвчлөхөд хүргэдэг. Хүүхдийн гэдэс нь их дүүрэмтгий байдаг тул гэдсээр нь дулаалан зөөлөн даавуугаар ороож, чанга ороож болохгүй) Хүүхдийг хөхүүлж байх үед уйлах юмуу хөхөө хөхөхгүй байвал түүнийг чих нь өвчилсөн байж болох юм гэж анхаарал тавих нь зүйтэй. Таны бяцхан үрс шалтгаангүй уйлаад байвал доорхи аргыг мөн туршаад үзээрэй. Уйланхай жаалуудын тухай хөгжилтэй 7 видеог сонирхоно уу.

1.Notorious B.I.G. – “Hypnotize”

2. John Williams – “Star Wars Theme”

 

3. Psy – “Gangnam Style”

 

4. McFly – “Obviously”

 

5. Bob Marley – “Buffalo Soldier”

 

6. Bon Jovi – “Because We Can”

7. Нохой нь дуу дуулж өгдөг байх нь

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (103.229.121.7) 2016-08-26 08:13
      • 0
      • 0

      Гоё дуунууд байна аа, гэхдээ монголын бүүвэйн дуу бол зүйрлэх юмгүй агуу дуунууд шүү

      Хариулах