Дэлбэрэлт болж, хоёр барилга нуржээ

Twitter Print
2015 оны 03-р сар 27-нд 17:04 цагт
Мэдээний зураг,

Нью Йорк хотын Манхэттен дүүрэгт өчигдөр өглөө дэлбэрэлт болж, 19 хүн бэртэл авчээ. Мөн энэхүү дэлбэрэлтийн улмаас хоёр барилга нурсан байна. Хүн ам олноор төвлөрсөн ресторан, кафе, орон сууцны барилгууд аюулгүй байдлын дүрмийг баримтлаагүйн улмаас хий дэлбэрсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

Гэрчүүдийн мэдүүлж буйгаар сүши ресторанд гал гарч улмаар ойролцоох барилгуудад тархсан гээн. Галыг унтраахаар аврах ангийн 200 орчим гал сөнөөгчи ажиллаж, аюулгүй болгожээ. Үүний өмнө 2014 онд тус хотод хий дэлбэрч есөн хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэж байсан байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.