Бразил өрсөлдөгчөө нутаг нь бут ниргэлээ

Twitter Print
2015 оны 03-р сар 27-нд 08:31 цагт
Мэдээний зураг,

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шигшээ багуудын хооронд нөхөрсөг тоглолт зохиож байна. Урд шөнө арван тоглолт болсноос Колумб-Бахрайн 6:0, Оман-Малайз 6:0, Иран-Чили 2:0, Зааны Ясан Эрэг-Ангол 2:0, Тажикстан-Мальдив 2:0, Египет-Экваторын Гвиней 2:0, Тайланд-Сингапур 2:0, Катар-Алжир 1:0, Сири-Йорданг 1:0-ээр тус тус хожсон. Энэ үдшийн хамгийн сонирхолтой тоглолт дэлхийн аваргуудын хооронд боллоо.

Франц талбай дээрээ Бразилийг хүлээн авч 3:1-ээр хожигдсон юм. Дээрх хоёр баг дэлхийн аваргын түүхэнд дөрвөн удаа учраа таарахад Франц гурав хожиж, нэг ялагдаж байсан. Дэлхийн таван удаагийн аварга Бразил бүх өрсөлдөгчөөсөө хожлоор илүү байдаг ч Франц ганцаараа тэдний дээр нь байдаг. Хамгийн алдартай тоглолт нь 1998 оны дэлхийн аваргын финал билээ. Тухайн үед “Гурван өнгөтнүүд”-ээс З.Зидан дубль хийж, М.Петит нэг гоол хийснээр Бразилийг 3:0-ээр бут ниргэж байлаа. Харин урд шөнө Бразил хүчирхэг байж, Оскар, Неймар, Луйс Гутаво нар гоол оруулсан. Тэдний өрсөлдөгч 1998 оны дэлхийн аварга Францаас Р.Варане 17 дахь минутанд нэр төрийн ганц гоолыг хийлээ.

Нөхөрсөг тоглолтууд өнөө шөнө үргэлжлэх бөгөөд Коста Рика-Парагвай, Япон-Тунис, БНСУ-Узбекистан, БНХАУ-Гайти, Гамби-Мавритан, Канад-Гуатемала, Тринидад Тобаго-Панамийн шигшээ багууд тоглоно. Харин маргааш шөнө Сьера Лион-Кени, ӨАБНУ-Аргентин, Ямайка-Венесуэль учраа таарсан байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.