Украйн зарим дарга нараа баривчиллаа

Twitter Print
2015 оны 03-р сар 26-нд 17:46 цагт
Мэдээний зураг,

Украины засгийн  газар лхагва гаригт Онгой байдлын улсын газрын дарга нарыг огцруулан танхимын хуралдаан дээр тус газрын дарга С.Бочковский, В.Стоецкий нарыг баривчилсан байна. Мөн Ерөнхий сайд А.Яценюк мэдэгдэхдээ тус орны бүх мужийн Онцгой байдлын улсын газруудын дарга нарыг солино гэдгээ хэлжээ.

Үйл явдлыг харсан хүмүүсийн ярьж буйгаар Засгийн газрын хурал дээр тэдэнд ял уншаад гарыг нь гавлан танхмаас авч гарсэн гэнэ. Парламентийн гишүүдийн гаргасан гомдлын дагуу баривчилсан бөгөөд тэднийг эрүүгийн хэргийн 208 дугаар зүйл ангиар  буруутгаж байгаа аж.

Мөн Дотоод хэргийн сайд Арсен Аваковын хэлснээр, улсын хангамжийн наймааг хувийн компаниудаар дамжуулан хийж, компаниуд нь мөнгийг Жерси аралд шилжүүлж, тэндээс Бочковский, Стоецкий нарын дансанд ордог байсан аж. Харин одоо Онгой байдлын газрын даргаар ДХЯ-ны сайдын зөвлөх З.Шкирякийг түр хугацаанд томилоод байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.