Гамшгийн аюулаас сэргийлэх сургуулилтад Улаанбаатарчууд идэвхтэй оролцлоо

Twitter Print
2015 оны 03-р сар 26-нд 17:17 цагт
Мэдээний зураг,

Онцгой байдлын Ерөнхий газраас жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Пүрэв гараг бүр гамшгаас хамгаалах дуут дохиог дугаргаж сургуулилт хийдэг.  Энэхүү сургуулилт өнөөдөр 13-16 цагийн хооронд явагдсан бөгөөд Нийслэлийн төр захиргааны болоод хувийн хэвшлийн ажилтан албан хаагчид идэвхтэй оролцлоо. Энэ нь жил бүрийн яг энэ өдөр зохион байгуулагддаг уг сургуулилтад энэ удаа  ОБЕГ-аас ихээхэн ач холбогдол өгч зохион байгуулсантай холбоотой. Учир нь орон даяар нэгэн зэрэг эхэлсэн дээрх сургуулилтын мэдээллийг хэдэн өдрийн өмнөөс бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулснаас гадна иргэдэд гар утасаар өгсөн юм.

Дашрамд дурдахад 2014 онд Япон улсын буцалтгүй тусламжаар суурилуулсан гамшгийн аюулыг зарлан мэдээлэх 60 цамхаг, дахин дамжуулах 4 бааз Монгол улсад ажилладаг байна. Энэхүү бааз нь ойролцоох мэдээллийг 1,5 км зайд дамжуулах, сонсгох зэрэг 3 үйлдлийг гүйцэтгэдэг байна. 

Ус сувгийн удирдах газрын албан хаагчид бэлэн байдалд байгаа нь

Н.Уранзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.