Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Эзэн хааны багтаа үлдэнэ

Twitter Print
2015 оны 03-р сар 26-нд 16:48 цагт
Мэдээний зураг,

Испанийн “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч Г.Бэйлийг “Челси”, “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити” багууд сонирхож байгаа. “Цэнхэрүүд” түүнийг авахаар 100 сая ам.доллар бэлдэж байгаа бол “Улаан чөтгөрүүд” ч ийм тооны мөнгө гаргахад бэлэн гэдгээ хэлсэн. Харин дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Г.Бэйл “Реал”-д үргэлжлүүлэн тоглох бодолтой байгаагаа илэрхийлэв. Уэльсийн шигшээ багийн гишүүн Г.Бэйл Кардифф хотын хүүхдийн академид суралцаж, “Саутхэмптон” багтай анхны мэргэжлийн гэрээгээ байгуулж байжээ.

Үүний дараа 2007 онд “Тоттенхэм Хотспур”-т ирж, 146 тоглолтонд 42 гоолыг оруулсан. Англид тоглож байхдаа дэлхийн хамгийн хурдан хөлбөмбөгч гэдгээ батлан харуулсан түүнийг “Эзэн хааны баг” 81 сая еврогоор худалдан авч байлаа. Испанид ирээд анхны улиралдаа дөрвөн цом хүртсэн. “Копа дел Рэй”-гийн цом, “Аваргуудын лиг”-ийн аварга, “УЕФА”-гийн супер цом, клубуудын дэлхийн аваргын алтан медаль хүртээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.