Тэмбүүгийн 3682 тохиолдол илрүүлснээс 850 нь жирэмсэн эмэгтэй байсан гэв

Twitter Print
2019 оны 11-р сар 19-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр /2019.11.19/ ЭМЯ-ны А танхимд “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр – Тэмбүүг устгая” үйл ажиллагааны явж, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Эл үйл ажиллагааг 2019 оны долоодугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 96289 хүнийг үзлэг, шинжилгээнд хамруулснаар тэмбүүгийн 765 шинэ тохиолдлыг бүртгэж авсан байна. Харин “Тэмбүүг устгая” аян зохион байгуулагдаж эхэлснээс хойших дөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд нийт 3682 тэмбүүгийн тохиолдол илрүүлснээс 1716 тохиолдлыг үр дүнтэй эмчилсэн гэдгийг хэллээ.

Мөн жирэмсний хяналтыг сайжруулахад онцгойлон анхаарч ажилласны хүрээнд улсын хэмжээнд давхардсан тоогоор 29290 эмэгтэйг үзлэг шинжилгээнд хамруулснаар 850 тэмбүүгийн тохиолдол илрүүлснийг онцолж байв. Цаашлаад өвчилсөн хүн хэдий гурван долоо хоногийн хугацаанд бүрэн эдгэрэх боломжтой ч, бэлгийн хавьтагч нь эмчилгээ хийлгээгүй бол өвчин цааш тархах эрсдэл байсаар байх болно гэдгийг олон нийтэд зориулан санууллаа.

Тэмбүүгийн үзүүлэлтийг аймгаар нь авч үзэхэд Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотод улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна. "Иргэдийг бэлгийн заваар дамжих халдварын үзлэг шинжилгээнд хамрагдах, үнэ төлбөргүй эмчлэх, хувь хүний нууцыг хадгалах чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Гэвч хавьтлыг илрүүлж, эмчлэх ажил хангалттай бус байна. Энэ бол дан ганц эрүүл мэндийн салбарын ажил биш, иргэд бидэнтэй хамтарч ажиллах ёстой.

Цаашид бид "Халдварт өвчин тэмбүүг усгая" ажиллагааны хүрээнд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, бэлгийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр хүн амд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэн ажиллах болно" гэдгийг Эрүүл мэндийн Дэд сайд онцоллоо.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.22.149) 2019-11-19 21:59
      • 0
      • 0

      Ээ бурхан миньээ ямараймаар юмбээ нѳгѳѳ хүүхэн эгэ тоон дунд яваа л байхдаа заваан за бараагүй юмнууд л ийм бга Жирэмсэн байхдаа мѳнгѳний тѳлѳѳ заваарч явж бга хүн яаж эрүүл байхав,

      Хариулах