“Рома” шилдэг мэргэн буучын төлөө хөрөнгө зарцуулна

Twitter Print
2015 оны 03-р сар 26-нд 08:51 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний энэ улирлын мэргэн бууч нь “Шахтёр”-ын Л.Адриано юм. Тэрээр хэсгийн зургаан тоглолтонд оролцож, есөн гоол оруулсан. Харин баг нь шөвгийн 16-д Германы “Бавари”-т ялагдсан билээ. Украйны багт Бразил довтлогч Л.Адриано гялалзаж байгаа ч түүнд туслах хангалттай хүч байсангүй.

“Шахтёр” баг чадварлаг тоглогчоо барьж үлдэхийн тулд хүчирхэг бүрэлдэхүүнийг бий болгох шаардлагатай. Харин энэ нь боломжгүй бол Л.Адриано өөр баг руу явахаас өөр аргагүй. Ирэх зун Италийн “Рома” Бразил довтлогчийг авах саналаа хамгийн түрүүнд гаргалаа. Мөн Л.Адрианогийн “Шахтёр”-той хийсэн гэрээ нь энэ зун дуусна. “Рома” түүнд 20 сая евро санал болгож байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.