Хилс хэргээр 39 жил шоронд суусан Р.Жексон нэг сая ам.долларын нөхөн төлбөр авлаа

Twitter Print
2015 оны 03-р сар 25-нд 20:02 цагт
Мэдээний зураг,

Нэгдсэн улсын түүхэнд хилс хэргээр хамгийн удаан хугацаанд шоронд суусан ялтанд нэг сая  ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэрийг шүүх гаргажээ. Өдгөө 58 настай Р.Жексон хүн амины хэрэгт буруутгагдан цаазын камерт орсон гурван хүний нэг байсан аж. Клевлэнд хотод гурван этгээд алдартай бизнесмэнийг буудаж алсан тухай 13 настай хүү Э.Вернон цагдаа нарт ярьжээ. Гэхдээ яг аллагын үеэр хүү нэг гудамжны цаанаас дээр үйл явдлыг харсан гэсэн байна.

Харин өнгөрсөн оны гуравдугаар сард Вернон тангараг өргөж байгаад түүнийг Жексон болон энэ хэрэгт хамаатай гэж сэжиглэгдсэн  ах дүү Уили мөн Ронни Бриджманы эсрэг албадан мэдүүлэг өгүүлснийг  дэлгэжээ. Цорын ганц гэрчийн мэдүүлгийн дагуу 2014 оны арваннэгдүгээр сард шүүх тэднийг цагаатгажээ. Энэ  хилс хэргээс болж 39 жил шоронд суусан Р.Жексонд нэг сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэрийг шүүх гаргасан байна. Харин энэ хэргийг үйлдсэн жинхэнэ этгээдүүд болох ах дүү хоёр нь 2002, 2003 онд шоронгоос суллагдсан гэнэ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.