Барьцаалагдсан охид “Боко Харам”-ын гишүүдтэй хуримаа хийжээ

Twitter Print
2015 оны 03-р сар 26-нд 07:53 цагт
Мэдээний зураг,

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл 500 гаруй хүүхэд хулгайлсан хэрэг гарчээ. Хулгайлагдсан хүүхдүүдийн 400 орчим нь Нигери, үлдсэн 100 нь хөрш Чад улсын хүүхдүүд байсан аж. Тэд өөрсдийн дайчдын тоог нэмэх зорилгоор дээрх хүүхдүүдийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Хулгайлагдсан хүүхдүүд 11-ээс доош насныхан байсан төдийгүй 90 орчим хувь нь эмэгтэй хүүхдүүд байжээ.

Тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау “Би ариун Исламын улс байгуулах зорилгоор хөвгүүдийг хулгайлсан” гэж хэлжээ. Түүнчлэн Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатханыг дахин төрийн тэргүүнээр сонгогдвол олон хүний амь эрсдэхийг сануулсан байна. Сонирхуулахад бямба гаригт тус улсад Ерөнхийлөгчийн сонгуульд явагдах юм.

“Боко Харам” бүлэглэл 2014 оны дөрөвдүгээр сарын 14-нд Нигери улсын зүүн хойд хэсэгт халдлага үйлдэж, Чибок ахлах сургуулийн 230 орчим эмэгтэй сурагч барьцаалагдсан.  Одоогийн байдлаар тус улсын Засгийн газар охидыг нууж буй газар агаараас цохилт өгөхөөр төлөвлөсөн гэнэ. Мөн тагнуулын мэдээллээр хулгайлагдсан охидын 80 гаруй нь хэт даврагчидтай хуримаа хийж, гэр бүл зохиосон гэжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.