Ховдын ДЦС-ын даргыг барьцаалж, их хэмжээний мөнгө нэхжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 21-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Ховд аймгийн ДЦС-ын даргыг мэсээр зэвсэглэсэн этгээдүүд барьцаалж, их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн бямба гарагийн өглөө 08:00 цагийн үед Ховд аймгийн ДЦС-ын даргыг уг этгээдүүд хоёр удаа хутгалан машинаараа авч зугтсан байна.  Хэргийг 1964 онд төрсөн этгээд 18 болон 19 настай хоёр этгээдийн хамтаар үйлдсэн аж.

Тэдийг Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан Завхан аймгийн Сонгино сумаас баривчилсан байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Ховд аймаг дахь цагдаагийн алба хаагч нар Завханы Сонгино суманд ажиллан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Барьцаалсан иргэнийг эмнэлэгт хүргэсэн” гэв.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.