Эмэгтэйчүүд, хүүхдийн эрх хамгаалалт

Twitter Print
2019 оны 11-р сар 05-нд 17:16 цагт
Мэдээний зураг,

Хүмүүс бид чинь ажил хийж яваад их олон асуудалтай тулгарч байдаг л даа, хүн бүрд л тохиолддог л асуудал. Гэхдээ энэ бол арай л юм аа.

Японд ирж ажиллаж байгаа хүүхдүүдээс ч нимгэн байж боломгүй юм. Саяхан би нэг байгуулга дээр Япон улсад ажиллах дадлагажигч ажилтан хүүхдүүдэд зориулсан Японд ажиллаж амьдрахад юуг анхаарах тухай хуулийн хичээлд орчуулагч хийлээ. Тэр хичээлийг хуулийн өмгөөлөгч мэргэжилтэй хүн заалаа. Би гэдэг хүн нилээд хэдэн жил Японд ажиллаж амьдарч байгаа хүн хэдий ч миний мэдэхгүй асар олон зүйлийг тэр хичээл дээр зааж байна.

Японд амьдрахад хэрэглэгдэх бичиг баримтын тухай, визний тухай, хөдөлмөрийн цагийн тухай, илүү цагийн тухай, цалинтай амралтын тухай, ажлын хариуцлагын тухай, байгууллагын дүрэм журмын тухай, шөнийн болон амралтын өдрийн ажлын тухай, цалингийн бодолтын тухай Японд хэрхэн биеэ авч явах тухай, хэрэглээний гар утасны тухай, эх орондоо мөнгө шилжүүлэх тухай болон анхаарах зүйлүүд гээд бүтэн өдрийн 7 цаг орчмын хичээлд сууж орчуулга хийсэн.

Эцэст нь тэнд байсан охид хөвгүүдэд онцлон анхааруулж хэлж өгч байсан зүйл нь одоо манай улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Одбаяр гэгчийн орооцолдсон асуудлыг анхааруулан хэлж өгч байсан. Ажлын байранд ялангуяа охид эмэгтэйчүүд та бүхнийг хүсээгүй, дургүй байхад чинь биед чинь гар хүрэх, бэлгийн чанартай завхай зайдан үг яриа ярих болон ажлын дараа хүсээгүй байхад албадан удирдлага хамт олон гэж караоке болон зугаа цэнгэлийн газар уруу ятгах зэрэг нь ажлын байрны бэлгийн дарамт (sexual harassment ) болдог тул тийм байдалд орвол цагдаад мэдэгдэж хуулийн арга хэмжээ авдаг.

Хэрэв байгуулга хамт олны нэр барин дарга удирдлага чинь дургүй байхад чинь зугаа цэнгээний газар уруу ятгавал шууд татгалзаж байгаарай гэж хэлж өгч байсан. Мөн хөвгүүдэд бас ажлын байрын дарамтад дарга удирдлагат байнга дарамтлуулж загнуулж, хашгирч тушаавал энэ төрлийн дарамтанд ( Power harassment) хамаарагдана гэж хэлж өгч байна. Эндээс юу гэх гээд байна гэхээр манай хууль эрхийн дээд байгуулгад өндөр албан тушаал эрхлэн, тусгай хамгаалалтанд явж байгаа эрхэм гуай Азийн орнуудад ажлын байрны бэлгийн дарамт ямар хатуу хуультай болохыг эрх биш судласан баймаар юм аа.

Манай оронд эмэгтэйчүүд хүүхдүүдийн эрх хамгаалагдахгүй байгаа нь бас л нэг ийм түшээд дээр маань байгаатай холбоотой юм байна гэж бодон энэ бүхнийг эвлүүлэн бичлээ. Харамсалтай юм. Хүний нэр гэдэг гэр дотроо өөрийн нэртэй, гэрээс гараад аавын нэртэй, нутгаас гарвал нутгийн нэртэй, улсаас гарвал эх орны нэртэй хамт явдаг гэж ойлгоогүй яваа Үндсэн Хуулийн Цэцийн даргаар бид яах ч юм билээ дээ.

Л.Энхтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.