
Нидерландын Роттердам хотноо зэвсэгт этгээдийн халдлагын улмаас 3 хүний амь үрэгджээ.
Роттердам хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фред Уэстербекегийн мэдээлснээр зэвсэгт этгээд тус хотын Хейман Дуллаертын нэрэмжит талбайн ойролцоо байрлах орон сууцанд гал нээж 39 настай эмэгтэйг хөнөөж, 14 настай охиныг нь шархдуулжээ. Охиныг эмнэлэгт хүргэсэн ч тэрээр шархаа даалгүй нас барсан байна.
Сэжигтэн үүнийхээ дараа Эразмын нэрэмжит их сургуулийн дэргэдэх Анагаахын төвийн ангид дайран орж, 49 настай эмчийн амийг хөнөөжээ.
Цагдаа нар сэжигтэн нь Эразмын нэрэмжит их сургуульд сурч байсан 32 настай Роттердам хотын оршин суугч эрэгтэй болохыг тогтоосон ба сэжигтнийг эмнэлгийн нисдэг тэрэгний зогсоол дээрээс баривчилжээ.
Түүнчлэн сэжигтнийг 2021 онд амьтны эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүж байсан аж.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.