"Д" амин дэмийн дутагдал сэтгэл гутралд хүргэдэг

Twitter Print
2018 оны 05-р сар 24-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Америкийн Орегонагийн их сургуулийн эрдэмтэд залуу эмэгтэйчүүд Д амин дэмийн дутагдалд орж бухимдуу болдог гэж мэдээлжээ. Үргэлж бухимддаг айж тэвддэг сэтгэл гутралд орсон 18-25 насны 200 гаруй бүсгүйг судалгаанд хамруулахад тэд арьсаараа буюу нарны туяанаас ч хоол хүнсээрээ ч эл амин дэмийг хангалттай хэмжээгээр авч чаддагүй нь тогтоогдсон байна. 

Бид ээж аавынхаа ачийг хариулах гэж хааяа нэг утсаар ярьж, төрсөн өдөр эсвэл баяр наадмын үеэр анхаарч халамжлахаас биш эрүүл мэндэд нь хангалттай  анхаарал тавьж чаддаггүй.

Та "Д" амин дэмийн ашиг тусын тухай сайн мэдэх байх. Хүүхдийн ясны бэхжилт, өсөлт торнилтод энэ аминдэм хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

-"Д" амин дэмийн дутагдал нь хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эх, өндөр настан болон нарны гэрлээс зайдуу нөхцөлд ажиллагсад /уурхайчид/ нарт илүү тохиолддог нь батлагджээ.

-"Д" амин дэм нь сүү цагаан идээ, загасны тос, лаазалсан загасанд элбэг агуулагддаг.

-"Д" амин дэм дутагдахад хүүхдийн яс зөөлрөх, мурийх, шүд хорхойтох, янгинах, өвдөх шинж тэмдэг илэрнэ.

Эрдэс бодис гэж юу вэ?

Хүний биед дунджаар 3.5 кг эрдэс бодис байдаг. Эдгээр нь эд эрхтэний бүх үйл ажиллагаанд оролцох бөгөөд тэдгээрийн дутагдлаас үүдэн хүний биемахбодид ноцтой өөрчлөлт гардаг.

"Д амин дэм”-ийн дутагдал ямар тохиолдолд үүсдэг вэ?

Хүний бие дэх "Д" амин дэмийн дийлэнх хэсэг нь арьсанд нарны туяаны нөлөөгөөр үүсдэг. Хүн нарны гэрэл болон хоол хүнсээр дамжуулан "Д" амин дэмийг нөхөж байдаг. Нарны гэрлийн нөлөөгөөр "Д" амин дэмийн үүсэлт явагддаг бөгөөд энэ амин дэм дутагдах нь рахитаар өвчлөх гол шалтгаан бөгөөд энэ нь хот суурин газрын эрүүл ахуй, амьдрах орчинтой шууд холбоотой юм. Жишээ нь цонх, тоононы дан шил нь нарны хэт ягаан туяаны бараг 50%-ийг саатуулдаг. Тиймээс бага насны хүүхдийг өдөр бүр тохиромжтой цаг хугацаанд нар, агаарт тогтмол гаргахгүй, гэр оронд нь нарны гэрэл байнга тусахгүй, цэвэр агаар орох боломж муутай айлын хүүхдэд "Д" амин дэм дутагдаж рахитаар өвчлөх магадлалтай байдаг.

Мөн боловсруулсан хүнсний зүйл их хэрэглэснээр витамин болон эрдэс тэжээлийн дутагдалд орох нөхцлийг бий болгодог. .

“Д амин дэм”-ийн ач холбогдлын талаар өгүүлэхэд:

"Д" амин дэм нь олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх гол суурь болдог ба эрхтний эсийн өсөлтөд нөлөөлж, улмаар хорт хавдар үүсэхээс сэргийлдэг. Энэ амин дэм нь хүний биед кальци болон фосфор гэсэн эрдэс бодис шингэхэд чухал ач холбогдолтой юм.

Эрдэмтдийн тооцоолсноор манай гариг дээрх хүн амын тал хувь нь "Д" амин дэмийн дутагдалтай бөгөөд нар салхинд гарахгүй, битүү тасалгаанд олон цагийг өнгөрүүлдэгтэй холбоотой байдаг. Ялангуяа "Д" амин дэм нь хөхний сүүнд маш бага хэмжээгээр агуулагддаг тул 2 хүртэлх насны хүүхдэд эмчийн заавраар олгох шаардлагатай юм. "Д" амин дэмийн дутагдалтай хүмүүсийн цусны даралт ихэнх тохиолдолд харьцангуй өндөр байдгаас тэд зүрх судасны өвчинд илүү өртөмтгий байдаг. Тиймээс "Д" амин дэмийн шинжилгээ өгч, бие дахь амин дэмийн үзүүлэлтийг тогтоолгох шаардлагатай.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.