Францад Монгол эмэгтэй амиа алдсан хэрэг гарлаа

Twitter Print
2015 оны 03-р сар 24-нд 17:24 цагт
Мэдээний зураг,

Франц улсын Пираго хотод манай улсын иргэн М гэх эмэгтэй бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарлаа. Цагдаагийн газрын мэдэгдэж буйгаар учир битүүлгээр амь насаа алдсан гэсэн аж. Энэ хэрэгт манай улсын нэг иргэнг саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Одоогоор талийгаачдийн ар гэрийнхэн Пираго хотод очсон байгаа. Тус улсад суугаа Монгол Улсын элчин сайдын яам талийгаачийн ар гэрийнхнийг гурван хүүхэдтэй нь уулзуулах, оршуулгын ажлыг гүйцэтгэх, цагдаад мэдүүлэг өгөх зэрэг асуудалд Гадаад харилцааны яамны зүгээс анхааран ажиллаж байгаа аж.

Өмнө нь тус улсад автомашины ослоор дөрвөн монгол залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Тодруулбал, нэгдүгээр сарын 17-нд тус улсын "Marcel" гэх тосгоны зам дээр зам тээврийн ноцтой осол гарснаар гурван монгол иргэн газар дээрээ нас барсан бол нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа шархаа даалгүй амиа алдсан хэрэг гарч байсан билээ. Сүүлийн өдрүүдэд манай улсын хоёр ч иргэн гадаад улсад таалал төгслөө. Тухайлбал БНХАУ-ын Эрээн хотноо монгол эмэгтэй бусдын гарт амиа алдсан хэрэг гараад удаагүй байхад Франц улсад ийнхүү Монгол Улсын бас нэг иргэн харамсалтайгаар амиа алдсан байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.