АНУ-ын баг тамирчид уран гулгалтын дэлхийн аваргаас хамгийн олон медаль хүртжээ

Twitter Print
2015 оны 03-р сар 24-нд 14:22 цагт
Мэдээний зураг,

Манай урд хөршийн Шанхай хотод уран гулгалтын 2015 оны дэлхийн аваргын тэмцээн болно. Энэ сарын 25-наас 29-ны өдрүүдэд үргэлжлэх мөсөн талбайн шилдгүүдийн тулаанд эрэгтэй 30, эмэгтэй 36 тамирчин, хосын төрөлд 19, бүжгийн төрөлд 30 хос өрсөлдөх юм. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Сочи-2014” олимпийн аварга Юзүрү Ханю, олимпийн хүрэл медальт Казахстаны Денис Тен, ОХУ-ын Максим Ковтун нар оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Харин “Сочи 2014” өвлийн Олимпийн аварга ОХУ-ын Аделина Сотникова бэртлийн улмаас Шанхайд ирээгүй бол Японы Мао Асада ч спортоосоо түр хөндийрөөд байна. Тэдний оронд ОХУ-ын залуу гулгагчид энэ удаагийн дэлхийн аваргын гол чимэг нь болох аж. 16 настай Елена Радионова, Анна Погорилая болон 18 настай Елизавета Туктамышева нарын хувьд хоёр сарын өмнө болсон Европын аваргад бүгд медалийн тавцанд зогссон билээ.

“Шанхай 2015” уран гулгалтын дэлхийн аваргад Армени, Австрали, Австри, Беларусь, Канад, БНХАУ, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Гүрж, Герман, Хонгконг, Унгар, Израйл, Итали, Япон, Казахстан, БНСУ, Латви, Литви, Голланд, Норвеги, Польш, Филиппин, ОХУ, Словак, Словени, Испани, Швед, Швейцарь, Турк, Украйн, Англи, АНУ, Узбекистан өөрсдийн төлөөллийг оролцуулж байгаа юм.

Уран гулгалтын дэлхийн аваргын тэмцээний түүх 1896 оноос эхэлжээ. Анх эрэгтэйчүүдийн төрлөөр явагддаг байсан бол 1906 оноос эмэгтэйчүүд, 1908 оноос спорт хос, 1952 оноос бүжгийн хосын төрөл дэлхийн аваргын хөтөлбөрт багтсан аж. Тэр цагаас хойш АНУ 53 алт, 57 мөнгө, 76 хүрэл, нийт 186 медаль, хуучнаар ЗХУ 44 алт, 42 мөнгө, 24 хүрэл, нийт 110 медаль, Австри 36 алт, 46 мөнгө, 34 хүрэл, нийт 116 медаль, Канад 31 алт, 36 мөнгө, 32 хүрэл, нийт 99 медаль, одоогийн ОХУ 31 алт, 24 мөнгө, 22 хүрэл, нийт 77 медальтай эхний таван байрыг эзэлж байна.

Уран гулгалтын дэлхийн аваргаас медаль хүртсэн орнууд

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.