Хаврын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Twitter Print
2015 оны 03-р сар 24-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

Ирэх сарын 6-нд УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Хаврын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар хэлэлцэх асуудлын дараалал хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд ирэх долоо хоногт эцэслэн шийдвэрлэх юм байна. Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухайд:

1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;

2. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3. Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

4. “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

5. “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

7. “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

8. Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9. “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл;

11. “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл

12. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл;

13. Худалдааны тухай хуулийн төсөл;

14. Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15. Нягтлан бодох, бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

16. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл;

17. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл;

18. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл;

19. Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

20. “Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

21. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

22. Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

23. Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

24. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

25. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

26. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

27. Зөрчлийн тухай хуулийн төсөл;

28. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

29. Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл;

30. Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүд;

31. Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

32. Казиногийн тухай хуулийн төсөл;

33. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

34. Бусад. 2. Энэ тогтоолын 1 дэх заалтад зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3. Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Б.Болдбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.