Токиод сакура цэцэглэж эхэллээ

Японы нийслэл Токиогийн Ясукунийн сүмийн дэргэдэх “хяналтын мод” сакурагийн эхний бут даваа гарагийн өглөө дэлбээгээ дэлгэж эхэллээ. “Токиод сакура цэцэглэж эхэллээ” гэж орон нутгийн цаг уурын албаны мэдээллээс иш татан NHK телевиз мэдээлсэн байна. 

Цаг уурчдын мэдээлж байгаагаар бол энэ жил сакура өмнөх оныхыг бодвол хоёр хоногийн өмнө эхэлж байгаа гэнэ. Хамгийн эхний цэцэг өмнө зүгийн Кагосима хотод гуравдугаар сарын 21-нд гарчээ. Харин умар зүгийн Хоккайдо аралд болохоор сакура бүр тавдугаар сарын дундуур цэцэглэдэг байна. Хүйтэн уур амьсгалын нөлөөллөөс үүдэн, Сакура цэцэгс 10 хоногийн турш л дэлбээлдэг аж. 

Мөн мянга гаруй жилийн настай сакура цэцгийн мод Японы зүүн хойд хэсэгт орших Фүкүшима мужид цэцэглэдэг байна. 13 метр өндөр тус мод нь үндэсний байгалийн үнэт өвийн өлгий гэгддэг Михарү хотод байдаг аж. Тус хот нь газар хөдлөлт цунамид нэрвэгдэж сүйдсэн уршигт Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станцаас 50 км-т оршдог юм. 

Үзэмж төгс цэцгийн үзэсгэлэнг бишрэхээр хүмүүс олноор цуглардаг бөгөөд Фүкүшима мужаа цөмийн гамшгаас үтэр түргэн ангижираасай гэж хүсч, мөнхийн залбирал үйлддэг байна. 

 

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.56) 2015-03-24 11:38
      • 0
      • 0

      нэг мэдээг 2 өдөр гаргачихдаг юм байна

      Хариулах

    • Өндөр болгох нууц

      (112.72.13.21) 2015-03-24 11:34
      • 0
      • 0

      15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК _номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

      Хариулах