Дотроосоо гэрэлтэх нэг нууц: Smootie

Twitter Print
2018 оны 08-р сар 22-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

SMOOTHIE-д дурлах шалтгаан:

  • Найз маань анх smoothie maker бэлэглэхэд эхэндээ нэг их ашигладаггүй байлаа. Харин сүүлийн үед smoothie бэлтгэгчээ сав л хийвэл ашигладаг болж. Бүр эхнийхийгээ эвдэртэл хэрэглээд хоёр дахийгаа авсан гэж байгаа. Ингэдэг нь бас учиртай. Нэгд: би чихэрлэг зүйлд их дуртай. Гэвч дэлгүүрийн бялуу, кекс, чихэр, амттан бүхэн эрүүл мэндэд тус болохоосоо ус болох нь их. Тэдгээрийг амттай мөртлөө биед ашигтай витамин дүүрэн жимс жимсгэнээр орлуулж өөрийнхөө чихрийн хорхойг дарахыг оролддог юм.

  • Ямар ч эцэг эх хүүхэддээ аль болох л багаас нь эрүүл хоол хүнс өгч зуршил болгохыг хичээдэг. Би ч тэдний нэг. Ялангуяа хүүхэд тань дархлаа сул бол хүнсээр олгох витаминыг нь smoothieгээр дамжуулаад өгөөд байвал сайн. Ногоон бууцай, авакадо, цагаан гаа гээд л биед асар хэрэгтэй зүйлсийг хүүхэд идэх дургүй бол сэмхээн smoothieд нь хийгээд л хольж хутгаад гоё амттай болгоод гаргаад ирэхэд тэд чинь мэдэхгүй л уучихна :-)

  • Манай монголчууд өвөлдөө илчлэг ихтэй хоол унд хэрэглээд зундаа ходоод гэдсээ амраах хүнс хэрэглэж ирсэн. Нэгэнт дулаан улирал эхэлмэгц амин дэм ихтэй хүнс, жишээ нь smoothieг сайн хэрэглээд авбал тустай.

  • Гаднаасаа гялалзахаас гадна, арьс үсээ гоё харагдуулахын тулд идэж байгаа зүйлсдээ зайлшгүй анхаарах хэрэгтэй. Үүнд smoothie ч бас чухал үүрэг гүйцэтгэж болох юм шүү.

SMOOTHIE ХИЙХЭД ЯДААД БАЙХ ЮМГҮЙ

  • Smoothie хийнэ гэхээр нэг их хүндрэлтэй юм шиг санагддаг, худлаа шүү. Аягүй амархан. Бүр гарт ороод ирнэ гээч. Гол нь яагаад энэ чухал вэ гэдгээ ойлгодог, эрүүл хооллолтод сонирхолтой байхад цаг зав, зүтгэл аяндаа олдоно доо.

  • Smoothie хийхэд мэдээж smoothie хийгч/blender хэрэг болно. Би бол найзынхаа анх надад өгсөн Kenwood 2Go SBO54 Smoothie maker -ийг хэрэглэж дадсан, хоёр дахиа авсан. Энэ их авсаархан бас угааж цэвэрлэхэд амар, хажуудаа нэмэлт том аяга тагтайгаа хамт ирдэг. Би л давраад халуун шөл дотор нь хийж зутан хийсээр байгаад эхнийхийг нь эвдсэн болохоос биш бат бөх эд байгаа юм. 

  • 75996011_0_640x640

  • Дурын жимс, тараг, сүү зэрэг байхад болно. Гол нь туршилт хийхээсээ айсны хэрэггүй. Жүрж зэрэг хүчиллэг ихтэй жимсийг сүүтэй хольж ээдрүүлээд, coconut oil-ийг хөлдөөсөн жимстэй цуг хийж тосоо царцаагаад л, харахаас огихоор эвгүй өнгөтэй найрлага бүхий smoothie гаргаж авч будилж  байгаад л нэг мэдэхэд салахын аргагүй амтлаг бас тэжээллэг smoothieнүүдийг өөрөө хийгээд сурчихсан байдаг юмооо.

SMOOTHIE ХИЙХЭД МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ ХЭДЭН ЗҮЙЛ….

  • Дэлгүүрүүдээр зарагддаг савласан smoothie-нүүд хэт чихэрлэг байдгийг анзаарсан байх. Гол нь чихрийн хэмжээгээ хасч, шинэхэн ундааг өөртөө бэлдэх гэж байгаа болохоор аль болох чихэргүй тараг, бас шинэхэн жимс хэрэглэхийг хичээгээрэй. Хэрэв амтлагч багадаад байвал зөгийн бал нэмж болно. Organic шингэн зөгийн бал, хэрэв арай ахиухан мөнгө зарцуулах боломжтой бол Manuka honeyг авч хэрэглэвэл эрүүл мэндэд бүр л сайн. Бас баахан чихэр, урт удаан байлгах химийн бодис нэмчихсэн тараг хэрэглэж байснаас чихэргүй тараг хийсэн нь хамаагүй дээр шүү. Юуны тулд гэртээ бэлтгэж байгаа билээ.

  • Манай Монголын нөхцөлд бол шинэхэн жимс нүдний гэм. Тэгэхээр оросоос оруулж ирдэг хөлдөөсөн жимснээс аваад хөлдөөгчиндөө хийчихээд л дуртай үедээ гаргаад хэрэглээд байж болно. Би шинэхэн жимс хэрэглэхээс гадна хөлдөөгчиндөө нөөц жимс хадгалах дуртай.

  • Smoothie-г шинэхэн дээр нь хэрэглэх чухал. Хадгалж хойш тавьбал чанар нь мууддаг.

  • Тараг, авакадо, гадил нэмэхэд smoothie өтгөн найрлагатай болдог бол сүү ус хэрэглэвэл шингэн болдог.

SMOOTHIE-НИЙ ЖОР БОЛОН САНААНУУД

Өөрийнхөө зохиож гаргаж авсан амтат smoothieнүүдийнхээ заримаас нь та бүхэнтэй хуваалцъя.

АРЬСАА ДОТРООС НЬ ТЭЖЭЭЕ ГЭВЭЛ

InstagramCapture_12f798d0-80a3-4d56-82d9-682a3b401a0b

Дотроосоо тэжээллэг хүнс хэрэглэвэл гаднаа гялалзаад л байна гэсэн үг шүү дээ ;-) Энэ smoothieнд авакадо гээч супер орц орсон болохоор арьсыг гоё болгодог витамин E тэй. Нэг бүрэн боловсорсон гэхдээ шинэхэн (дотроо харлаагүй) авакадог хальсалж зөөлөн хэсгийг нь , 2 сайтар болсон лийрийг хальсалж, голыг нь авч хаяад, 100 мл орчим бөөрөлзгөний амттай таргийг smoothie maker рүүгээ хийнэ. Хэрэв smoothie makerний илд нь чөлөөтэй эргэлдэж өгөхгүй байвал дээр нь жаахан ус нэмээд өг. Ингээд л товчлуур дээрээ дараад нээх гоё зөөлөндүү амттай ногоон туяатай smoothie гараад ирж байгаа юм даа :-)

ӨГЛӨӨНИЙ ЦАЙН ДЭЭРЭЭ 

InstagramCapture_6ea251f9-6da5-4259-b990-9da58b33de46

Хагас алим хальсалж, хэрчээд, дээр нь хагас банана хальсалж нэмээд, бүйлсний сүүн ундаанд дэвтээж хонуулсан chia гэдэг үрнээс хагас аягыг хийж, бүрэн болсон, хальсалсан нэг лийр, атга нэрсийг нэмээд smoothie maker рүүгээ хийж товчлуураа дараад л бзззззззззд. Chia seed гээч үрийг сүүлийн үед бас л супер хүнсний нэгд оруулаад байгаа. Omega 3 гээч биед хэрэгцээтэй тослогоор баялаг энэ үрийг health store буюу эрүүл хүнс зардаг дэлгүүрүүдээс авч болно. Энэ smoothieг өглөөнийхөө цайнд хэрэглээд гарч болно шүү.

ХООЛ БОЛОВСРУУЛАЛТЫГ ТҮРГЭСГЭГЧ

InstagramCapture_4af473f7-c275-408a-9478-251c95983b7a

Яасан олон лийртэй smoothie-ний зураг аваа вэ би. Гэнэт анзаарлаа. Аан би өөрөө лийрэнд тэгтлээ дуртай биш болохоороо муудахаас нь өмнө гээд smoothie болгочихдог юм байнаш дээ. Сайн болсон лийрээр smoothie хийхээр их гоё болдог юм. Энэ зураг дээр байгааг болохоор хоол боловсруулалтад дэм болгох гэж гаргаж авч байсын байна, нээрээ. Орц нь гэвэл: 2 лийр, өмнөх өдөр нь буцалсан усанд дэвтээсэн 4өөс таван хар чавга, атга бууцай (spinach), тээрэмдсэн маалинганы үр амны том халбагаар нэг, хэрчиж хөлдөөсөн манго 5 шоо, бага зэрэг ус.

ЖИН ХАСАХ ХҮНИЙ ӨГЛӨӨНИЙ УНД

InstagramCapture_9935e3f8-4ac2-40cf-be19-ec3803b0e798

Жин хасах хүсэлтэй хүн олон. Турахын тулд гээд өглөө хоосон гарах нь дараа нь бүр л их хоол нэг доор идэхэд хүргэдэг. Харин хэрэв амжвал өглөөний цайндаа иймэрхүү smoothie хийж уугаад гарвал дээр. Хийхдээ нэг гадил жимс, хэдэн гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэг халбага нунтаг маалингын үр, нэг аяга сүү, нэг атга хэртэй бууцай, дээрээс нь чихэр багатайхан weetabix зэрэг өглөөний cerealнээс бас нэмж mixerдээд л болно. Ингээд л хэрэгцээтэй бүхэн нэг аяганд!

БУУЦАЙГ ШИНЭХЭН ДЭЭР НЬ АШИГЛАХ НЬ

 

 

 

InstagramCapture_b73368fb-4864-4324-9bd5-a02dc566873b

Нэг лийр, хөлдөөсөн манго 5 шоо, жижигхэн савтай тараг, атга хэртэй бууцай,  нэг халбага маалинганы нунтагласан үр, нэг гадил .

ЦАНГАА ТАЙЛАГЧ ЭРҮҮЛ УНДАА 

WP_20150218_001 1

Энэ ундааг халуун өдөр амны цангаа тайлах маягаар хэрэглэж болно. Тарвас, хөлдөөсөн нэрс дээр часхийсэн амт нэмэхийн тулд жаахан limeны шүүс шахсан юм. Lime ыг нимбэгээр орлуулсан ч болно. Smoothie makerтээ хийж гаргаж ирснийхээ дараа шүүгээд дан шингэн шүүсийг нь уусан ч болно, эсвэл тэр чигт нь бүхэл хэсгүүдтэй

ХӨЛИЙН ШӨРМӨС ТАТААД БАЙВАЛ

WP_20141226_099

Энэ smoothieг би хөлний шөрмөс татаад байсан тул магнезиумаа амин дэмээр өгөх гэж хийж байсан. Дундаж хэмжээний савтай тараг дээр 3 хатаасан инжир (fig) жимсийг хэрчиж хийгээд, атга хэртэй бууцайн навч, нэг гадил, жаахан хөлдүү манго хийсэн.

СҮҮ ХЭРЭГЛЭЖ ЧАДДАГГҮЙ БОЛ 

WP_20150128_008

Хэрэв сүүнээс харшилдаг бол soya ч юмуу, аль эсвэл ургамлын гаралтай сүүн орлуулагчуудыг smoothieндээ хэрэглэж болно. Энэ  smoothieг  атга бууцай, аяга бүйлсний сүү, нэг гадил, хэдэн гүзээлзгэнэ болон үхрийн нүд, жижигхээн савтай тараг, нунтугласан маалингын үр нэг халбага нэмж хийсэн.

ШИНЭХЭН ЖИМС БАЙХГҮЙ БОЛ ХӨЛДӨӨСНИЙГ АШИГЛА

 

WP_20141109_010 1

Хөлдөөсөн ханборгоцой болон мангоноос хэдэн шоо, хальсыг нь арилгаж голыг нь авсан алим нэгийг хэрчиж, дээр нь атга хэртэй бууцай, нэг аяга hemp ургамлын сүү, нэг халбага нунтаг маалинганы үр гэсэн орцоор хийсэнб

SUPER FOOD ГЭГДЭЭД БАЙГАА CHIA ҮР АШИГЛАЖ ӨГЛӨӨНИЙ УНДАА БЭЛДЭХ АРГА

WP_20150209_025

1. Chiaны үрийг ойн самарны (hazelnut) сүүнд дэвтээж хонуулна. 2. Smoothie makerтээ үүнийгээ хийгээд жаахан сүү нэмнэ 3. Дээр нь гадил эсвэл нэрс жимс нэмж болно.

Нэг авакадо, хэдэн гүзээлзгэнэ, нэрс, гадил, бүйлсний сүү. Энэ smoothie нь витамин E болон Cгээр элбэг тул арьсыг өнгөлөг гэрэлтэй харагдуулахад туслана.

ХЭРЭВ SMOOTHIE ХИЙЖ БАЙГААГҮЙ БОЛ ЭНДЭЭС ХЭРЭГТЭЙ ХЭДЭН САНАА АВСАН БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА. САНАЛ БОДЛОО ХУВААЛЦААРАЙ. УНШСАНД БАЯРЛАЛАА.

Эх сурвалж: ХУВЦАС БУРХАН

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Anna

      (39.110.233.211) 2018-01-29 12:06
      • 0
      • 0

      Woow. Onoodroos ehelj smoothie odor bur uuj baingiin heregleegee bolgoy gej shiidsen yum. Tegehdee yag yaj ehleh yaj hiihee medehgui bsan yum. Ih unetee zovolgoo bolloo.Bayarlalaa.

      Хариулах

    • анука анука

      (103.229.122.25) 2015-07-20 00:03
      • 0
      • 0

      дажгүй л юм

      Хариулах