Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах болон УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхрийг консулаар томиллоо

Twitter Print
2019 оны 11-р сар 19-нд 15:11 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Хонконг болон Тува улсад суух Ерөнхий консулыг томилжээ.

Тодруулбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч. Ганболдыг,  Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын  нөхөр Г.Жаргалсайханыг тус тус томилох шийдвэр гаргажээ.

Г.Жаргалсайхан нь Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын даргаар мөн Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ. Харин  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын  төрсөн ах Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан юм. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.73) 2019-11-20 11:11
      • 0
      • 0

      Гадаадад суух элчин сайд, консул гэгч уг нь төр улсаа төлөөлөх чухал алба байлтай одоо бол зүгээр л улс төрчидийн ах нар ураг саданг шингээдэг бэлэг болжээ. Хүрэлбаатарын ах, Батзандангийн ах гэх мэтээр....

      Хариулах

    • Irgen

      (107.72.164.55) 2019-11-19 15:48
      • 0
      • 0

      Dendej bnaa livarchinguud manangiin luivarchidaa shoring n hiihgyi byr oogshyylchih umaa

      Хариулах

    • Irgen

      (107.72.164.55) 2019-11-19 15:48
      • 0
      • 0

      Dendej bnaa livarchinguud manangiin luivarchidaa shoring n hiihgyi byr oogshyylchih umaa

      Хариулах