Януковчийн хүү амиа алджээ

Twitter Print
2015 оны 03-р сар 23-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

Украины экс-ерөнхийлөгчийн Виктор Януковичийн хүү өнгөрсөн бямба гаригт микроавтобустай Байгаль нуурын мөсөн дээр явж байгаад живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Украины хэвлэл мэдээлэлд төрийн тэргүүн асны ойрын эх сурвалж энэ тухай мэдээлсэн нь шуугиан тариад байна. 

Эдүгээ 33 настай тэрээр спортын тэмцээнд оролцохоор ирээд ийнхүү амиа алдсан аж. Харин түүнтэй хамт живсэн таван зорчигчийн амийг аварч чадсан бөгөөд автобусны жолооч амь үрэгдсэн аж. 

Виктор Давыдов хэмээх нэртэй машины жолооч нь нас барсан гэж эхлээд үзэж. Харин “slon.ru”-гийн мэдээлснээр Давидова гэдэг нь экс ерөнхийлөгч Виктор Януковичийн эхнэрийн ээжийнх нь нэр гэнэ. Тиймээс өөр нэрээр ийн зорчиж явсан нь тодорхой болсон байна. 

Зарим эх сурвалжууд энэхүү хэрэг явдлыг сүүлийн үед гарч буй нууцлаг үхэлтэй мөн холбон тайлбарлаж байна. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш экс Ерөнхийлөгч Виктор Януковичийн хамтрагчид гэгдэж байсан өндөр албан тушаалын таван ч хүн учир битүүлгээр амиа алдаад байгаа юм.

Үүнээс гадна 2009 онд Үндэсний аюулгүй байдал, батлан ​​хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Владимир Шивковичийн ослоор амиа алдсан юм. Шивкович нь Европын холбоонд элсэхийг дэмжсэн жагсагчдыг тараахад гол үүрэг гүйцэтгэсэн албан тушаалтнуудыг нэг байжээ. Мөн энэ хэрэг гарснаас хойш хэдэн сарын дараа Януковичийн хэвлэлийн төлөөлөгч Анна Херманы хүү Киев-Одессийн хурдны зам дээр ослоор амь үрэгдэж олон нийтийг цочроож байсан билээ.

Виктор Януковичийн бага хүү нь Донецкийн бүс нутгийн Енакиевод 1981 оны долдугаар сарын 16-нд төржээ. Тэр Донецкийн Улсын Их Сургууль төгссөн байна. 

2006 онд тэрээр Украины парламентын түүхэн дэх хамгийн залуу гишүүдийн нэг болсон ба Бүс нутгийн намаас Верховный Радад сонгогджээ. 2010 онд дахин нэг удаа сонгогдож байсан аж. 

2012 онд тэрээр Украины жолооч нарын холбооны тэргүүн болсон гэнэ. Тэр автоспортоор алдартай болох хүсэлтэй нэгэн байсан ажээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • 181818

      (85.142.103.24) 2015-08-06 21:58
      • 0
      • 0

      Oros bolon ukrainchuudiin yzej bgaagaar Yanukovichiin zov bsan gedeg yum bilee. Bid USA-n tarhi ugaasan zyild itgej yaaran dygnelt hiih herggyi l bolovuu

      Хариулах

    • zochin

      (202.126.89.199) 2015-03-23 19:50
      • 0
      • 1

      Эцэг нь эх орноо л бодож амьдралаа золиосонд гаргасан. Хүү нт мундаг хүү байсан.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.121) 2015-03-23 12:00
      • 3
      • 0

      Orosiin tagnuuu xoxi nx ulsaa xudalval ingedeg ym burxan gesgeej dee

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.121) 2015-03-23 11:55
      • 3
      • 0

      Nugel nudeeree gedene dee uls ornoo orosuudad xudalnaj loom xunii ami

      Хариулах