Унгар улсад 6 төрлийн хүнсний бараанд үнийн дээд хязгаар тогтоолоо

Twitter Print
2021 оны 01-р сар 13-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Хүнсний барааны үнэ-Стоп (élelmiszerárSTOP)

Европын улсуудад энергийн бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтөөс шалтгаалан өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа тухай мэдээллүүд ирсээр л байна. Үүнтэй холбогдуулан улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч үнийн өсөлтийг зогсоохоор оролдож байх шиг.

Тухайлбал Унгар улсын ерөнхий сайд дөнгөж сая Засгийн газрын шийдвэрийг танилцууллаа. Орбан Викторын танилцуулснаар Унгар улсад үнийн өсөлтөөс болж гэр бүлд очиж болох санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор 6 төрлийн хүнсний бараанд үнийн дээд хязгаар тогтоож байна. Тодруулбал элсэн чихэр, гурил, ургамлын тос, гахайн гуя, тахиан цээжний мах, 2,8 хувийн тослогтой сүү гэсэн 6 бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн оны 10 сарын 15-ны үнээр худалдаалахаар зохицуулалт хийж байна.(үүнээс өндөр үнээр худалдаалж болохгүй) Зохих бэлтгэлийг хангасаны үндсэн дээр 2 сарын 1-ээс Унгарын бүх хүнсний дэлгүүрт энэ зохицуулалт хэрэгжиж эхлэх юм байна.

Өнгөрсөн оны төгсгөлөөр бензинийн үнийн дээд хязгаар тогтоож байсан Унгарын Засгийн газар ийнхүү унгар гэр бүлийг үнийн өсөлтийн дарамтаас хамгаалах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлж байна.

Зарим нөхцөл байдал ихээхэн төстэй учраас, мөн үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах өвөрмөц бодлого учраас бид анхааралтай ажиглаж хэрэгтэй бол өөрийн орны нөхцөлд тааруулан авч хэрэгжүүлэх боломжтой ч байж мэдэх юм.

Зэнээмядарын Батбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • erguu hulgaichiig alaar ni alhuulaach

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.219) 2013-12-13 17:59
      • 0
      • 0

      hun hunde itgehed hetsuu tsag boljee burhan mine

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.219) 2013-12-12 14:48
      • 0
      • 0

      Сэжгийн юм бэ. Охидууд минь ээ, хүнээ олж нөхөрлөөч ээ. Зодож нүдээд дарамтлаад эхлэх юм бол салаач ээ. Зодож нүдээд эхэлсэн хүн жил өнгөрөх тусам улам л дээрэлхэнэ үү гэхээс гэнэтхэн сайхан болчихно гэж байхгүй. Тэдний гэр бүлийн хүмүүжил, цусанд нь байгаа араншин гэж ойлгож эртхэн салж байгаарай.

      Хариулах

    • Зочин

      (122.254.111.122) 2013-12-12 12:43
      • 0
      • 0

      eooo aimarin

      Хариулах