Аймгийн арслан Э.Эрдэнэхүү түрүүллээ

2015 оны 03-р сар 23-нд 08:01 цагт
Мэдээний зураг,

Казах түмний Наурызын баярт зориулсан Баян-Өлгий аймгийн нэрэмжит үндэсний бөхийн уламжлалт барилдаан энэ сарын 21-нд Монгол бөхийн өргөөнд боллоо.

Энэ удаагийн барилдаанд аймгийн хурц арслан С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, М.Бадарч, Д.Амаржаргал, Б.Баатарцол, Б.Хадбаатар, Л.Нямбаяр, П.Мөнхбат нараар магнайлуулсан аймаг цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Их богд дэвжээний бөх аймгийн арслан Б.Эрдэнэхүү найм даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Бес богда бүргэд дэвжээ, "Тэгшт палант" ХХК-ний бөх аймгийн арслан Б.Баатарцол, Булган аймгийн Сайхан сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээний бөх аймгийн харцага Д.Пүрэвдорж нар шалгаран үлдэв.

Бөхийн барилдааны дүйз

Тавын даваа

  1. Н.Жаргалбаяр а.х.а  - Б.Хадбаатар а.а
  2. Б.Баатарцол а.а– Ш.Дарханбат а.а
  3. Г.Батням а.а – Б.Энхбат а.н
  4. Н.Золбоо а.а – Б.Хаш-Эрдэнэ а.а
  5. Ц.Чимэддорж а.а– Д.Цэрэнтогтох Ихбогд
  6. Б.Эрдэнэхүү а.а– У.Береке а.н
  7. Ж.Алтаншагай а.а – Д.Пүрэвдорж а.х
  8. Ж.Наранбаатар а.а - Х.Гантулга а.н

Зургаагийн даваа

  1. Н.Жаргалбаяр а.х.а  - Б.Хаш-Эрдэнэ а.а
  2. Б.Баатарцол а.а– Б.Энхбат а.н
  3. Ц.Чимэддорж а.а – Д.Пүрэвдорж а.х
  4. Б.Эрдэнэхүү а.а– Х.Гантулга а.н

Долоогийн даваа

  1. Н.Жаргалбаяр а.х.а  - Д.Пүрэвдорж а.х
  2. Б.Баатарцол а.а – Б.Эрдэнэхүү а.а

Наймын даваа

  1. Н.Жаргалбаяр а.х.а /үзүүрлэв/  - Б.Эрдэнэхүү а.а /түрүүлэв/

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.