Англи Европын дэвжээнээс арчигдлаа

Twitter Print
2015 оны 03-р сар 20-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй хоёр том тэмцээний шилдэг найман багууд тодорлоо. Харин энэ улиралд Английн нэг ч баг шөвгийн наймын босгыг давж чадаагүй юм. “Аваргуудын лиг-“т Английн “Челси”, “Арсенал”, “Ман.Сити”, “Ливерпуль” оролцсон ч “Хотон шувуунууд” хэсгийн шатнаас хасагдсан. Мөн “Челси” Францын “ПСЖ”, “Арсенал” Францын “Моанко”, “Ман.Сити” Испанийн “Барселона”-д хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожигдож, шөвгийн 16-гаас хасагдсан аж. Харин “Европа лиг”-т “Тоттенхэм Хотспур”, “Ливерпуль”, “Эвертон” багууд шөвгийн 32, 16-д өрсөлдөгч нартаа хожигдсон.

Ингэснээр 1994-1995 оны улирлаас хойш анх удаа “Будант Альбион”-ы төлөөлөл “Аваргуудын лиг”, “Европа лиг”-ийн шөвгийн наймд шалгарч чадаагүй түүх давтагдаж байна. Сүүлийн хэдэн улирал Английн багуудын амжилт муудсан. Хэдийгээр “Челси” 2012 онд “Аваргуудын лиг”, 2013 онд “Европа лиг”-т түрүүлсэн ч “Ман.Юнайтед”, “Арсенал”, “Ливерпуль”, “Ман.Сити” дундаж багуудад хожигдон тэмцээнээ дуусгаж байлаа.

2005-2009 оны хооронд “Аваргуудын лиг” шигшээд таван улирал дараалан Английн баг шалгарч байсан бол өдгөө Испани, Германд энэ нь шилжсэн гэхэд болно. “Аваргуудын лиг”-т 2000 онд Исапнийн “Реал Мадрид”-“Валенси”, 2003 онд Италийн “Милан”-“Ювентус”, 2008 онд Английн “Ман.Юнайтед”-“Челси”, 2012-2013 онд Германы “Бавари Мюнхен”-“Боруссия Дортмунд” гэсэн нэг улсын хоёр шигшээд шигшээд үлдсэн бол Испани дахин нэг рекорд амжилт тогтоосон. Эзэн хааны баг 2013-2014 оны улиралд нутаг нэгт “Атлетико Мадрид”-тай фианлд үлдэж, нэг улсын, нэг хотын хоёр баг эцсийн шатанд үлдсэн анхны тохиолдол болсон.

Өнөө жилийн “Аваргуудын лиг”-т Испанийн 3, Францын 2, Герман, Итали, Португалын тус бүр нэг баг шөвгийн наймд үлдсэн. Харин “Европа лиг”-т Италийн “Фиорентина”, “Наполи”, Украйны “Динамо Киев”, “Днепр”, Испанийн “Севилья”, Германы “Вольфсбург”, ОХУ-ын “Зенит”, Белгийн “Брюгге” дунд шөвөгт үлдээд байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.