Хоккейчид гурав дахь удаагаа хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2015 оны 03-р сар 20-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Энэ өдрүүдэд Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup of Asia” тэмцээн боллоо. АНЭУ, Тайвань, Монгол, Тайланд, Макао гэсэн таван баг оролцсон уг тэмцээнд манай хоккейчид хүрэл медаль хүртсэн. Харин аваргын төлөө АНЭУ-Тайвань шалгарч үлджээ. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид Макаог 8:1, Тайландыг 6:2-оор хожиж, АНЭУ-д 6:1, Тайваньд 8:2-оор хожигдсон аж.

Өмнө нь Монголын хоккейчид энэ тэмцээнээс хошой хүрэл медаль авч байлаа. Тэмцээний дараа Монголын хоккейн холбооны дэд ерөнхийлөгч сэтгүүлч нартай уулзахдаа “Монголын шигшээ баг гурав дахь удаагаа хүрэл медаль хүртлээ. Бидний дараагийн зорилго бол хоккейн битүү ордонтой болох. Өдөр ирэх бүр дэлхийн дулаарал нөлөөлж гадаа бэлтгэл сургууль хийх боломжгүй болж байна. Өмнө нь гурван сар гадаа бэлтгэл хийдэг байсан бол сүүлдээ хоёр болсон. Одоо дэлхийн бусад орнууд дандаа битүү ордонд бэлтгэлээ хийж байна. Энэ нь жилийн дөрвөн улиралд бэлтгэлтэй байна гэсэн. Бид өвлийн гуравхан сар бэлтгэл хийгээд бусад үед нь мөсөн талбай дээр гарч чадахгүй байгаа нь тамирчдын амжилтыг хойш татаж байгаа. Уг нь манай тамирчид олон улсад өрсөлдөх чадвартай. Бодлогоор дэмжих л үлдэж байна” гэсэн юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.