Өстөнөө чадах сайхан арга Америкт гарчээ

Twitter Print
2015 оны 03-р сар 20-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Хэрвээ хэн нэгэн таныг тэсэхийн аргагүй “дургүй хүргээд” байвал хариуг нь барих сайхан аргыг Dicks by Mail цахим хуудас санал болгож байна. Энэ бол эр хүний эрхтэний дүрстэй резинэн чихэр. Та тэр хорон санаатай этгээдэд ийм өвөрмөц чихрийн цуглуулга илгээчихэд тэр чинь "уйтгар, харуусал, өөрийг нь чадчихсан мэт сэтгэгдэл"-тэй болж хоцорно гэж уг санааг сэдэгчид үзэж байгаа аж. Хүмүүст инээд хөөр өгөх зорилготой байгуулагдсан уг цахим хуудас харин "Энэ бол заналхийлэл, атгаг хорон санаа биш. Хэрвээ та хэн нэгнийг сэтгэл санаагаар унагах зорилгоор энэ чихрийг илгээх санаатай байгаа бол харин та өөрөө ийм чихэр идэж байхдаа таарсан хүн байна" гэдгийг онцолжээ.

Ийм өвөрмөц хачин хэлбэртэй амттанг хамт ажилладаг хүмүүст болон хуучин амрагтаа, хөршүүд, увайгүй зан үйлдэл гаргадаг хэнд ч болов, ерөнхийлөгч Обама, Фрэнк Сталлонед хүртэл илгээж болно гэж цахим хуудас тэмдэглэжээ.

АНУ, Канадын нутаг дэвсгэрт одоогоор уг илгээмжийг явуулах боломжтой бол гуравдугаар сарын 20-ны өдрөөс Европ, Ази, Австралид илгээх шуудангийн тариф гаргах аж. Таван унци (ойролцоогоор142 грамм) жинтэй нэг хайрцаг чихэр 15 долларын үнэтэй бөгөөд дээр нь илгээмжийн үнэ нэмэгдэх аж. Ийм илгээмж хүлээн авсан хүмүүс харин ухаангүй их уурлаж, “хэн, хаанаас явуулсан, дахиад ирэх юм биш биз, надад яагаад ийм бүтэлгүй явдал дандаа тохиолдож байдаг юм бэ” гэсэн түмэн асуулт тавихад хүрнэ гэнэ.

Өрсөлдөгч болон үзэн яддаг хүмүүсээсээ энэ маягаар өс авах гэсэн оролдлого дэлхий дахинд олон гардаг, тухайлбал олон улсад өргөн дэлгэрсэн Австралийн Ship Your Enemies Glitter гэдэг аргаар бол 8,15 долларын үнэтэй гялтганасан саа өстөндөө явуулсанаар, нөгөөх нь бөөн саагаар будуулж, яагаад ийм байдалд хүрсэнээ мэдэх зурвас дагалдуулан хүлээн авдаг байна. Нэгдүгээр сарын 12-нд анх үйлчилж эхэлсэн энэ арга олон хүнд таалагдаж, олон тооны захиалга хүлээн авсан байна. Уг аргыг сэдсэн 23 настай залуу Мэтью Карпентерийн ярьсанаар, тэрээр маш их захиалга хүлээн авч, богино хугацааны дотор 15 мянган доллар олж авсаныг The Washington Post сонин онцолсон байна. Харин тэрээр уг төслөө нэгдүгээр сарын 20 гэхэд 85 мянган доллароор зарсан байна.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.