С.Амарсайхан: Хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг орон нутагт тусгаарлах, эмчлэх шаардлагатай

Twitter Print
2021 оны 03-р сар 12-нд 09:07 цагт
Мэдээний зураг,

Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар төрийн ордны их танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар оролцож, үг хэлж, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нарт энгэрийн тэмдэг үнэмлэх, батламжийг гардуулав.

Бүс нутгуудын онцлогт тохируулан Улсын онцгой комиссоос нөөц хуваарилах асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд энэ үеэр онцлоод, ковидын цар тахалтай тэмцэх ажилд Засаг дарга нарын ажлын хариуцлага, хяналт хурд, мэдрэмж дутагдаж байна хэмээлээ. Тэрбээр “Бүх зүйлийг Засгийн газарт, Улсын Онцгой комисст даатгаад суудаг байж таарахгүй. Халдвартай нь тогтоогдсон иргэдийг орон нутагтаа тусгаарлаж, хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг орон нутагтаа эмчлэх шаардлагатай байна. Үүний тулд аймаг, сумдын боловсон хүчнээ чадавхжуулах, эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг аюул эрсдэлгүй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч, иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудал буюу аймаг, хот хооронд зорчих хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг орон нутгийн удирдлагууд нөхцөл байдал, эрсдэлээ зөв тооцож, өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гарган, шаардлагатай зохицуулалтыг хийхийг үүрэг болгож байна” гэв.

Аймаг орон нутагт Вакцинжуулалт 5-р сараас эхэлнэ. Иймд орон нутаг дахь түргэн оношлуур, ПСР шинжилгээний төхөөрөмжийн хүрэлцээ, нөөц бололцоогоо тодорхойлж, нэн шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргаж бэлтгэл ажлыг сайтар хангахыг Засаг дарга нарт даалгалаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочинzochin

      (124.158.73.3) 2014-01-29 11:03
      • 0
      • 0

      Ichinnorovoo joohon yumnii toloo ailiin haalganii zavsraar heruul sonsdog huuhed shig heruul buu sons,Hunii erhiig ulandaa gishgeed baigaa SHUUH,TSAGDAA geed buruu shiidver gargaad baigaa,20 jiliin yaliig zahialgaar hund hucheer tulgaj amidiin hagatsald oruulaad baigaa geed zondoon tom olon tumeniig doromjilson shiidver gargasan humuustei uulzaj uchir shaltgaaniig ch tailbarjahiin toloo yavaachee.Naad avgai nohor hoorondoo yah ni bidend sonin bish...

      Хариулах