Дэлхийн аварга, МУГТ Г.Болдбаатарт 70 сая төгрөгийн урамшуулал олголоо

Twitter Print
2015 оны 03-р сар 19-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

“Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ын дагуу Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны ...дугаар тушаалаар 2014 онд Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагч нарт олгох Засгийн газрын мөнгөн шагналд 1.453.110.000 төгрөгийг тамирчин, дасгалжуулагч нарт, Монгол Улсын засгийн газрын 2014 оны 13 дугаар тогтоолын дагуу 2014 онд зохион байгуулагдсан Монголын Үндэсний спортын 5-р их наадам наадамд амжилт гаргасан нийт 322 тамирчин тэдгээрийн дасгалжуулагчдад 79.900.000 төгрөг тус тус олгохоор болжээ.

Засгийн газрын 2014 оны мөнгөн шагналд Өсвөрийн Олимпийн наадам, Өсвөр, Залуучууд, Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд, Азийн наадам, Азийн паралимпийн наадам, Азийн элсний наадам, Дэлхийн цом зэрэг 40 гаруй тэмцээнээс медаль хүртсэн нийт 189 гаруй тамирчин түүний дасгалжуулагч нар хамрагдаж байна.

Тамирчдаас хамгийн өндөр шагналыг 2014 оны жүдо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар авчээ. Тэрээр 70 сая төгрөгийн урамшуулал хүртэв. Мөн Боксын Олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар 1.8 сая төгрөг, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 52.4, Дэлхийн аварга М.Уранцэцэг 35.9, Азийн наадмын аварга Д.Отгондалай, Ч.Нарантуяа нар тус бүр 30, Буудлагын олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул 25 сая төгрөгөөр тус тус шагнуулсан байна.

М.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.