“Төв ургац”, “Их Өргөө Аравтууд” хожигдлоо

2015 оны 03-р сар 19-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний супер лигийн энэ улирлын плей-офф үргэлжилж байна. Өчигдөр “Дундговь Альянс Тех Харцага”-“Төв аймаг Төв Ургац” багийг 119:100, “Увс Эрдэнэдрийлинг Ригс”-“Их Өргөө Аравтууд”-ыг 107:104-өөр тус хожлоо. Плей-оффын эхний шатанд түрүүлж гурав хожсон нь хагас шигшээд үлдэх юм. Одоогийн байдлаар “Хасын Хүлгүүд”, “Дорнод Танан Гарьд”, “Дундговь Альянс Тех Харцага”, “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багууд эхний хожлыг аваад байна.

Энэ улиралд 11 баг оролцсон бөгөөд баг бүрт гурван легионер тоглохыг зөвшөөрсөн. Харин плей-оффт шалгарч чадаагүй “Хэнтий Чингис Сити”, “Сентоза Арслангууд”, “Гэгээн хангай лидер” багуудын легионер тамирчид нутаг буцсан билээ. Улирлын тойргийн тоглолтын шилдэг тамирчдаар К.Лаусон, Ж.Боне, К.Акол зэрэг гадаад тамирчид нэрлэгдсэн бөгөөд Монголоос Т.Санчир дундаж оноо авалтаар лигийн бүх тамирчдыг тэргүүлсэн юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.