С.Жавхлан нар Ц.Оюундарийг огцруулах хүсэлт гаргав

Twitter Print
2015 оны 03-р сар 18-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Дуучин С.Жавхлан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг халз мэтгэлцээнд дуудсан боловч Ерөнхийлөгч ирээгүй. Улмаар халз мэтгэлцээнийг хийхээр товлоод байсан эфирийн цагийг МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь цуцалсан юм. Тэгвэл уг асуудалтайгаар холбоотойгоор С.Жавхлан МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарийг огцруулах шаардлагыг тус телевизийн Үндэсний зөвлөлд хүргүүлсэн байна.

Ц.Оюундарыг огцруулах болсон үндэслэлээ дараах гурван байдлаар тайлбарлажээ.

Нэгдүгээрт, Олон нийтийн радио телевиз нь хараат бус байх ёстой. 

Хоёрдугаарт, Ц.Оюундарь нь АН-ын өндөр албан тушаалд ажиллаж байсан. Өнөөг хүртэл АН-ын гишүүн хэвээрээ.

Гуравдугаарт, тус телевизийн захирлын суудалд сонгон шалгаруулалт явуулахдаа олон нийтийн өмнө ил тод явуулаагүй хэмээн үзэж байгаа аж. 

Харин МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь эфирийн цагаа цуцалсанаа “Зэвсэгт тэмцэлд уриалах хүмүүст эфирийн цаг олгохгүй” хэмээн тайлбарлажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.179.10.174) 2015-12-30 11:17
      • 0
      • 0

      жавхлан дүү минь өөрөөрөө байгаач хэт үндсэрхэг үзэл чинь хэрээс хэтэрч чамайг тэнэг харагдуулаад байна монгол хүн монголоороо үлдэе гэвэл эвтэй ухаантай байх хэрэгтэй

      Хариулах

    • Дамдин

      (122.201.21.212) 2015-03-23 13:05
      • 0
      • 1

      Аугаа зүйл энгийн байдаг...

      Хариулах

    • Дамдин

      (122.201.21.212) 2015-03-23 12:55
      • 0
      • 0

      Жавхлан бол энэ цагийн өөдгүй луйварчин, эдийн засгийн захиалгат алуурчдаас Монголын ард түмнийг, газар шороогоо авч үлдэхээр тэмцэж байгаа Монголын Их Төрөөс хойш 800 жилийн дараа төрсөн энэ цагийн баатар гэж Монголын ард түмэн дэмжиж байна.

      Хариулах