Арьс гоо заслын эмч С.Цэрмаа онгоцонд хүний амь аварчээ

Twitter Print
2019 оны 11-р сар 19-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

АНУ-аас Нигер улс руу нисч байсан United Airlines компанийн онгоцонд нисч явсан  настай нигер гаралтай америк эмэгтэйд Монголын иргэн, арьс гоо заслын их эмч С.Цэрмаа анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ.

Түүнд нисэх багийнхан талархснаа илэрхийлж, 150 ам.долларын United Air аяллын сертификатаар шагнасан байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа "Амьдрал дэндүү баялаг юм. Надад ийм зүйл дахин тохиолдоно гэж ер бодож байсангүй. 77 настай эмэгтэй амьдралд эргэн ирсэнд Бурхан тэнгэрт талархаад баршгүй. Нигер гаралтай Амеркийн иргэн хос эх нутагтаа зочлох гэж буй зам. Эхнэр нь онгоцонд ухаангүй болоод хэн нэгэн эмч, сувилагч байвал онгоцны хойш ирээч гэсэн дуудлагаар 6 цаг тасралтгүй хамт байж газарт дараагийн эмч нарт хүлээлгэн өгч санаа амарлаа.

GOD BLЕЅЅ YOU! Ерөөлийг харамгүй авлаа. Багш нартаа талархая. Онгоцны дарга, нисэгч, үйлчлэгчдийн талархал дунд газардлаа. $150 United Air-iin аялалын сертификатаар шагнуулав" хэмээн нийтэлжээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.120.192) 2019-11-20 08:05
      • 0
      • 0

      Ёстой мундаг шүү. Ажлын амжилт хүсье

      Хариулах

    • Bolor

      (103.26.193.207) 2019-11-19 13:02
      • 0
      • 0

      Burhan iveeg.saihan busgui bna urgelj az jargaltai bgaarai.

      Хариулах