БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорилоо

Twitter Print
2019 оны 11-р сар 07-нд 09:52 цагт
Мэдээний зураг,

БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр сууж байсан Ж.Сүхээг эрх мэдлээ урвуулан бусдаас их хэмжээний хахууль авч зуучилсан байж болзошгүй гэх хэргээр яллагдагчаар тооцон цагдан хорих захирамжийг уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гаргажээ.

Энэ дагуу түүнийг 30 хоног саатуулахаар болсон байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд нийлж, тус улсын иргэнийг залилан мэхэлж гурван сая ам.доллар авсан, нэмж 2013 онд сонгуулийн сурталчилгаандаа хандив болгож 700000 ам.доллар нэхэж авсан талаар өмгөөлөгч К.Манлайгийн яриа өчигдөр олон нийтийн сүлжээгээр гарах болсон.

Тэрбээр “Би БНСУ-ын иргэн Ү Тэк Гуан гэдэг хүний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Миний үйлчлүүлэгч өөрийнхөө нэг сая ам.доллароор Монгол Улсын гэр хорооллын иргэдэд шалны халаалтын систем нэвтрүүлэхээр болж төсөл хэрэгжүүлсэн. Тэр үедээ Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж асан Ж.Сүхээтэй танилцаж, П.Цагаан, Л.Пүрэвсүрэн нартай уулзсан байдаг. Улмаар дээрх хүмүүс нь 10 сая ам.долларын ханштай алтны орд газрыг таван саяар өгөхөөр боллоо гэж миний үйлчлүүлэгчид хэлсний дагуу бизнесийн хувьд ашигтай санал гэж үзээд гурван сая ам.доллар шилжүүлсэн. Улмаар лицензийг нь авч 400000 ам.долларын хөрөнгө оруулж хайгуул хийж нөөц нь худлаа батлагдсаныг тогтоолгосон. Ингээд ЦЕГ, ТЕГ-т өргөдөл гаргаж байсан юм билээ. Мөрдөн байцаах газар, тагнуулын байгууллага хэргийг удаа дараа хааж, прокурор ч үл мэдэгдэх шалтгаанаар төрийн нууцад авсан” хэмээн ярьж байсан юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • хуцна биз

      (202.179.25.161) 2019-11-07 14:16
      • 0
      • 0

      Элбэгдоржийг тэгээд яагаад барьдаггүй юм хэхэхэ

      Хариулах

    • zochin

      (66.181.179.97) 2019-11-07 11:12
      • 0
      • 0

      hudlaa nuuts bichsen geologi hen be nerii n bicheech

      Хариулах