Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан нар АТГ-д шалгагдаж байна

Twitter Print
2019 оны 11-р сар 19-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

Архангай аймгийн дасаг дарга Ц.Мөнхнасан, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаяр нарыг эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр Авилгатай тэмцэх газраас шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, тэд 2018 оны дөрөвдүгээр сард ИТХ хуралдаагүй байхад хуралдсан мэт хуурамч бичиг баримт үйлдэж, А/639 тоот дугаартай тушаал гарган Цэнхэр сумын 5 га газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгайх хэрэгцээнд авсан гэх.

Уг хуурамч тогтоолд үндэслэн 2018 онд дөрөвдүгээр сарын 19-нд Ашигт малтмал газрын тосны газарт хандаж 01/488 дугаартай албан бичгээр бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлт хүргүүлсэн гэдэг мэдээлэл бий.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.