Харвалттай хүнд хэрхэн туслах вэ?

Twitter Print
2019 оны 06-р сар 12-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Монголд хамгийн түгээмэл тохиолддог өвчнүүдийн нэг бол цус харвалт байдаг. Хэрэв ойр дотнын хэн нэгэн чинь харвасан бол үүний үр дагавар гэр бүл болон амьдралын хэв маягт чинь маш их нөлөөлдөг. Дотныхоо хүнийг гэртээ аюулгүй бас тав тухтай байлгахад нь доорх энгийн зөвлөгөөнүүд танд тус болно.

-Харвасан хүний биед олон тооны өөрчлөлтүүд гардаг. Тухайлбал, алхах, залгих, бусадтай харилцах, юмс тогтоох, харах, амтлах, тэнцвэрээ олох, мөн анхаарлаа төвлөрүүлэх зэрэг үйлдэлүүдэд өөрчлөлт гарч болно. Тиймээс гэмтсэн аль нэг чадвар хэр хурдан буцан сэргэх нь тухайн хүний онцлогоос хамаарах ба үүнд тэвчээртэй байх нь чухал. Зарим хүмүүс хэдхэн долоо хоногийн дотор сэргэдэг бол заримынх хэдэн сарын дараа сэргэдэг.

-Харвалтын дараа хэвийн амьдралдаа аль болох хурдан эргэж орох нь чухал. Мөн харвасан хүндээ гэр бүл дотроо ямар нэгэн үүрэг, хариуцлага үүрүүлэхийг хичээх нь чухал. Ингэснээр тэр хүнийг “огт хэрэггүй” болоогүй гэдгийг нь ойлгуулж сэтгэл санааг нь өөдрөг байлгана.

-Хувцасаа өмсөх, хоолоо идэх зэрэг чадвараа дахин сэргээж сурах нь харвалттай хүмүүсийн хувьд тийм ч амар биш даалгавар. Зарим тохиолдолд сунагч гар, өмсгөгч саваа болон товч товчлогч зэрэг хувцас өмсөхөд туслах хэрэгслүүдийг хэрэглэснээр сурах чадварыг арай түргэтгэх боломжтой байдаг.

-Харвалттай хүний ой санамж бага зэрэг мууддаг тул зарим хүмүүст эм уухыг сануулагч, ярьдаг хуанли, сэрүүлэгтэй цаг зэрэг хэрэгслүүд амьдралд нь нэмэртэй байж болно. Ингэснээр  эмээ уухаа, болон хоол ундаа цагтаа идэхийг нь алдуулахгүй байж болно.

-Хэрэв харвалтын улмаас тухайн хүний гарын хөдөлгөөн муудсан бол сав бөглөө онгойлгогч, тусгай аяга тавга зэрэг төрөл бүрийн хоол идэхэд зориулагдсан хэрэгслүүдийг хэрэглэж болно. Хүрээтэй тавагны иж бүрдэл л гэхэд асгаж цутгана гэж айлгүйгээр хоолоо идэх боломжийг олгох юм.

-Биеийн тэнцвэрээ олох, хэрхэн дахин алхаж сурах, зөв байдлаар үе мөчөө хөдөлгөх зэрэг асуудлууд дээр Хөдөлгөөн Заслын эмч нараас зөвөлгөө тогтмол авч байх нь их чухал. Түүнчлэн, зорчиход нь танд ямар хэрэгслүүд тохиромжтой \таяг, тэргэнцэр, алхагч\ болох мөн хэрхэн тохируулахыг тэд бас зөвлөж өгнө.

-Харвалттай хүнийг асарч байгаа асрагчийн хувьд мөн өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодож байх нь их чухал. Ялангуяа, биеийн жингийн хувьд их зөрүүтэй хүнийг асарч байгаа бол усанд орох, бие засахад нь туслахдаа өргөж, шилжүүлэхдээ өөрийн нурууг гэмтээхээс болгоомжлохыг анхаарах хэрэгтэй. Ахуй Заслын мэргэжилтэнгүүд \Монголд одоогоор энэ мэргэжил хараахан хөгжиж амжаагүй байгаа ч тун удахгүй анхныхаа оюутнуудыг элсүүлж эхэлнэ\ усанд орох, бие засах, хувцаслах болон хооллоход ямар хэрэгслүүд тохиромжтойг зөвлөнө.

-Харвалттай бусад хүмүүстэй уулзаж өөрийн туршлага, амжилтыг хуваалцаж байх нь мөн их чухал. Таныг илүү эрх чөлөөтэй болгох бусдын хэрэглэж буй эмчилгээ, амьдралын хэв маяг болон хэрэгслүүдийг хэрхэн үр дүнтэй хэрэглэж байгааг харах сургалтын хувьд хамгийн сайн багш болно.

-Хэрэв харвалттай хүн маань шат олонтой байшинд амьдардаг бол шатаар хэрхэн дахин алхаж сурах мөн алхахад нь аль талд түших, ямар байдлаар хананы бариулуудыг тогтоох зэргийг мэргэжлийн Ахуй Засалчид болон Хөдөлгөөн Засалчид тодруулж өгөхийг нь сайтар биелүүлнэ.    

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.