Монгол-Зүүн Тиморын тоглолт эхэллээ

Twitter Print
2015 оны 03-р сар 17-нд 16:03 цагт
Мэдээний зураг,

2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн эрхийн төлөөх эхний шатны учраа таарсан Монгол-Зүүн Тиморын хариу тоглолт энэ цаг мөчид эхэлж байна. 10 улсын баг эхний шатанд оролцож байгаагаас тэднээс хоёр тоглолтын нийлбэр дүнгээр таван баг дараагийн шатанд өрсөлдөх эрхийг авах юм.

Хоёр багийн эхний тоглолт гуравдугаар сарын 12-ны өдөр Зүүн Тиморт болоход талбайн эзэд 4:1 онооны харьцаагаар хожсон билээ. Тиймээс өнөөдөр болж хариу тоглолтонд манай шигшээ баг өрсөлдөгчөө олон онооны зөрүүтэй (3:0) хожих даалгаварыг аваад байгаа. Хэрвээ энэ тоглолтод Монголын хөлбөмбөгчид хаалгандаа бөмбөг алдалгүй 3:0-оор хожиж чадвал дараагийн шатанд өрсөлдөх эрхийг авах юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.