Ерөнхийлөгч ажлын тайлангаа УИХ-д гаргаж өгчээ

Twitter Print
2015 оны 03-р сар 17-нд 14:52 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Босоо хөх Монгол” хөдөлгөөн, иргэн Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүс ажлын тайлангаа УИХ-д гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр Үндэсний хуулийн цэцэд өгсөн. Энэ нь түүнийг огцруулах үндэслэл мөн гэж тэд үзэж байгаа юм.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны үйл ажиллагааны тайлангаа УИХ-д хүргүүлсэн байна. Түүнд дурдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2014 оны аравдугаар сарын 8-нд УИХ дахь нам эвслийн бүлгүүдийн дарга нартай уулзаж, шинэ сайд томилох болон намрын чуулганы үеэр голлон анхаарах зарим асуудлаар чиглэл өгсөн тухай тайлагнажээ.

Мөн 2014 оны арванхоёрдугаар сарын 26-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хаалттай мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн тухай дурдсан байна.

Түүний ажлын тайланг эндээс харна уу. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.