Монголын хоккейчид АНЭУ-д хожигдлоо

Twitter Print
2015 оны 03-р сар 17-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup” тэмцээн Тайваны Тайпэй хотод болж байна. Энэ удаа Монгол Улсын шигшээ баг хоёр дахь тоглолтоо АНЭУ-ын багтай хийж, 6:1-ээр хожигджээ. Одоогоор хоёр тоглолт хийж, нэг хожил, хожигдолтой яваа манай хоккейчид гуравдугаар сарын 18-нд Тайвань, 19-нд Тайландын багтай тус тус тоглох юм. Манайхан эхний учраа “Макао”-г 8:1-ээр хожсон билээ.

Одоогийн байдлаар АНЭУ, Тайваны шигшээ багууд хоёр хожилтой хүснэгтийг тэргүүлж байна. Мөн Монгол, Тайланд, Макао удаалж байгаа аж. Мөн Монголын хоккейчид сүүлийн хоёр тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.