Таныг амжилтанд хүрэхэд урамшуулж чадах “шилдэг - 10” кино

Twitter Print
2015 оны 03-р сар 17-нд 12:26 цагт
Мэдээний зураг,

Кино урлаг өөрөө амьдралаас урган гарсан болохоор ухаарал хайрлахуйц сургамжуудаар дүүрэн байдаг. “Ухаантай хүн өөрөө алдахаасаа өмнө бусдын алдаанаас суралцдаг” гэсэн үг бий. Тэгэхээр магадгүй та бид биеэрээ туулж үзээгүй туршлагыг киногоор дамжуулан олж авч, амьдралаа зөв залан чиглүүлэх ухааныг ч өөртөө төлөвшүүлж болох юм. Ингээд кино сонирхогч та бүхнийг чөлөөт цагаараа арай үр дүнтэй, утга илэрхийлэмж сайтай кино үзэж, нэгийг ухаараасай гэсэн үүднээс дараах нийтлэлийг хүргэхээр бэлдлээ. Амжилтанд хүрэхэд тань урамшуулах эдгээр шилдэг 10 киног онцлох эшлэлийнх нь хамт хүлээн авна уу.

1.“Fight Club” (1999): Материализмыг хэт шүтэх үзлээс ангижрах

“Чиний ажил, банкны хадгаламж, түрийвчтэй мөнгө, гадаад өнгө үзэмж жинхэнэ мөн чанарыг чинь хэзээ ч бүрэн төгс илэрхийлж чадахгүй. ”Та “Fight club” киног үзсэнээр амжилтын тухай хэдэн арван хичээлд сууснаас ч илүү зүйлийг ойлгож авах болно. Энэ киноны гол утга санаа нь хүмүүс материалиазмын боол болж гав гинж зүүсэн мэт эрх чөлөөгүй амьдарч буй өнөөгийн ертөнцийг өөр өнцгөөс олж харах тухай юм. Өөрөөр хэлбэл энэ бүхнээс өөрийгөө бүрэн чөлөөлж, амьдралдаа эрсдэлтэй, адал явдалтай алхам хийхээс айх хэрэггүй гэдгийг хүмүүст ойлгуулахыг зорьжээ. “Fight Club” бол хэдэн ч удаа үзсэн уйдахааргүй, он цаг улирсан ч хуучрахгүй сургамжтай бөгөөд сонирхолтой кино юм.

2.“Pumping Iron” (1977): Өөртөө итгэж хүч чадлаа бүрэн дайчлах

“Би хэдэн мянган жил дуурсагдахаар агуу үйлс бүтээсэн хүмүүсийн тухай үргэлж бодож өөрийгөө урамшуулан зоригжуулдаг байсан.” “Pumping Iron” бол зөвхөн бодибилдингээр хичээллэдэг хүмүүст зориулсан кино биш. Харин уг баримтат кинонд жүжигчин Арнольд Шварценеггерийн үзэл бодол, өөртөө итгэх итгэл хэрхэн төлөвшсөн тухай өгүүлдэг ба хүн зорьсон зорилгодоо тууштай байх ёстойг тод томруунаар илэрхийлжээ. Тиймээс энэ киног үзсэн хүн заавал амьдралд хэрэгтэй ямар нэг зүйл тусгаж авах нь эргэлзээгүй.

3.“The Secret” (2006): Эерэг хандлага

“Ертөнцийн элдэв асуудлаас болж сэтгэлээ чилээхийн оронд оюун санаагаа хайр, итгэл, эд баялаг, боловсрол болон энх тайван зэрэг эерэг зүйлст төвлөрүүлээрэй” “The Secret” бол Таталцлын хуулийн тухай кино юм. (Мөн олон төрлийн ном ч хэвлэгдсэн байдаг) Хэдийгээр зарим хүн тэдний ярьж буй Таталцлын хуулийг үндэслэлтэй эсэхэд эргэлздэг ч хамгийн гол нь хүмүүст эерэг хандлага төлөвшүүлэхэд энэ кино их хэрэгтэй. Амьдралыг илүү өөдрөгөөр харж, эерэг байдлыг оюун санаандаа төлөвшүүлэхийг хүссэн хэн бүхэнд “The Secret” тусалж чадна.

4.“The Social Network” (2010): Эрх мэдэл

“Сандлыг гайхалтай сайхан хийж чаддаг хүнд сандал хийдэг бусад хүнээс мөнгө зээлэх шаардлага байхгүй” Хүн бүхнийг “Facebook” сайтын үүсгэн байгуулагч Марк Цукербергийн амжилтын тухай сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлэх “The Social Network” киног заавал үзээрэй гэж зөвлөе. Учир нь энэ киноноос та ямар ч хүнд амжилтанд хүрэх боломж байдаг төдийгүй үүнийг дагаад эрх мэдэл ч ирдэг гэдгийг ойлгох болно. Түүнээс гадна зарим нэг дүрэм журам амжилтын замд саад учруулдаг ч даван туулах арга олддог гэдгийг ухааруулж чадах бүтээл болжээ.

5.“Yes Man” (2008): Боломж

“Нэг сая удаа, хоёр сая удаа “Тийм!” гэж хэл. Тэгвэл хариуд нь ертөнц бас чамд хоёр сая “Тийм” - ийг бэлэглэх болно. "Алдарт жүжигчин Жим Керригийн тоглосон “Yes Man” кино нь таныг уйдаахааргүй, хөгжилтэй өрнөлөөр дүүрэн ажээ. Киноны гол дүрийн залуу болох Карл Аллен бол амьдралдаа тийм ч сэтгэл хангалуун бус дундаж нэгэн бөгөөд “Тийм” хэмээх нэгэн семинарт сууснаас хойш бүх зүйл гайхалтайгаар өөрчлөгддөг. Уг киноноос та эргэн тойрноосоо үргэлж боломжийг олж харахын давуу талыг ухаарах болно.

6.“Limitless” (2011): Хүссэн зүйлсээ хийж чадах итгэлтэй байх

“Би мансуураагүй, цоо эрүүл байсан. Тэгээд юу хийх хэрэгтэйг, бас яаж хийхээ сайн мэдэж байсан. ”Жүжигчин Бредли Купер энэ кинонд нэгэн бүтэлгүй зохиолчийн дүрийг бүтээдэг. Зохиолч Эдди Морра нэг удаа онцгой шидтэй хар тамхины төрлийн бодис хэрэглэснээр амьдрал нь орвонгоороо өөрчлөгддөг. Тэр хийхийг хүссэн бүх зүйлээ төвөггүй гүйцэтгэх чадвартай болдог бөгөөд амьдралыг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлдэг.Энэ кинон дээр хар тамхи хэрэглэдэгийг нь эс тооцвол хүн өөртөө итгэж чадвал боломжгүй зүйл байхгүй гэдгийг ойлгуулахыг зорьсноороо ач холбогдолтой ажээ. Тийм болохоор хамгийн гол нь амьдралдаа юу хийх хэрэгтэй, мөн хэрхэн хийх вэ гэдгээ мэдэж байгаа бол цаг алдалгүйгээр ямар нэг алхам хийж, үр дүнг нь заавал мэдрээрэй.

7.“The Wall Of Wall Street” (2013): Шаргуу хичээл зүтгэлийн дүнд өсөж дэвших

“Би чамд нэг л зүйл хэлье. Ядуу зүдүү нөхцөл байдалд өгөөмөр уужим сэтгэл оршдоггүй юм. Би ядуу байж үзсэн, баян ч байж үзсэн. Эцэст нь би үргэлж баян байх замыг л сонгосон. "Томоохон луйврын хэргээр хорих ял авсан зохиолч, илтгэгч, бизнесмэн Жордан Белфортын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “The Wolf Of Wall Street” кинонд мөнгөөр худалдаж авч болдог зүйл байдаг ч бас болохгүй зүйл ч бий гэдгийг харуулахыг зорьжээ. Магадгүй зарим хүмүүст таалагдахгүй байж болох ч одоо байгаа амьдралаа дахин нэг цэгнэж үзээд юу хамгийн чухал вэ гэдгийг ухаарахад энэ кино хувь нэмэртэй юм.

8.“The Words” (2012): Ажилдаа эзэн нь бол

“Зарим үед хүн амьдрал эсвэл зохиол хоёрын аль нэгийг нь сонгох хэрэгтэй болдог. Энэ хоёр ойролцоо боловч хэзээ ч огтлолцдоггүй. ”Жүжигчин Бредли Куперийн тоглосон бас нэгэн зохиолчийн тухай кино. “The Words” кинонд амжилтанд хүрэх замд мундахгүй олон саад бэрхшээл тулгардаг ч хэзээ ч бууж өгч болохгүй тухай өгүүлдэг. Мөн хийж байгаа ажилдаа эзэн нь болж, чадах бүхнээ зориулснаар заавал үр дүнг нь амсах болно гэдгийг харуулжээ.

9.“The Pursuit Of Happyness” (2006): Хэзээ ч бүү бууж өг

“Хэн ч чамд чи юу ч хийж чадахгүй гэж хэлэхийг бүү зөвшөөр. Өөртөө ч бас...Чи хүсэл мөрөөдлөө өөрөө л хамгаалж түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээх ёстой.” “The Pursuit of Happyness” кино таныг бараг л уйлуулахаар сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлдэг. Жүжигчин Уилл Смитийн бүтээсэн дүр болох Крис Гарднер хэмээх худалдаачин эр санхүүгийн гүн хямралд орж гэр оронгүй болдог. Гэсэн хэдий ч нөхцөл байдалд буулт хийлгүйгээр хүсэл мөрөөдлийнхөө төлөө бүхнээ дайчлан зүтгэснээр төсөөлөмгүй амжилтанд хүрдэг. Таны мөрөөдлийг бусниулахаар завдсан ямар ч нөхцөл байдалд бүү бууж өгөөрэй.

10.“Good Will Hunting” (1997): Ур чадвар

"Та намайг Оливер Твист зохиолыг уншсан болохоор таны амьдрал ямар хэцүү байсныг, таны хэн гэдгийг бүгдийг нь ойлгож байгаа гэж бодоод байна уу? Толгой эргэм заавар зөвлөгөө, ном зохиолууд таныг хязгаарлаж, хайрцагладаггүй гэж үү? Миний хувьд лав би танаас юу ч суралцахыг хүсэхгүй байна. Бас надад тэр хэрэгцээгүй номнуудыг унших ямар ч сонирхол алга. Та зүгээр л надад өөрийнхөө тухай яриад өгчихвөл би их баярлах байна. Эсвэл надад өөрийнхөө тухай ярихаасаа эмээгээд байгаа юм уу. Хэл л дээ даргаа.” “Good Will Hunting” бол Уилл Хантинг (Мэтт Дэймон) болон Шон Магуайр (Робин Уильямс) нарын хоорондох гайхалтай утга агууламж бүхий харилцан яриаг голчлон харуулсан кино юм. Ихэнх хүмүүс өөрийнхөө авьяас билиг, ур чадварыг нээхээс эмээж амжилтаас хойш ухарч байдаг. Тэгвэл энэ киног үзээд өөрийнхөө чадварыг хэрхэн чөлөөтэй нээх талаар суралцаарай.

Эх сурвалж: Bunny.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Nevea

      (188.143.232.27) 2016-12-21 10:27
      • 0
      • 0

      « pourquoi ne parle-t-on que dâe?;ll€™&nbspe»Parce qu’elle est un peu une élue de la République. Parce qu’elle est « un bon client » pour la presseParce que nous avons envie de ridiculiser les écolo-bobos.

      Хариулах